МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ

Улс даяар аймаг, нийслэл, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 9-ний өдөр хүртэл 14 хоног үргэлжилнэ. Орхон аймгийн хувьд МАН сүүлийн хоёр удаагийн сонгуулийн хугацаанд дамнан засаг барьсан. Сонгогчдын саналыг эртнээс таашгүй юм. Монгол хүмүүний буурь сэлгэх нүүдэлчний сэтгэхүйгээр олон жил засгийн толгойд суусан нөхдөөс залхах нь уу, эсвэл бүр суудалд нь гагнаад үлдээх нь үү гэдэг намын лидерүүдийн нүүдлээс харагдахаар байгаа.

Орхон аймагт сонгуулийн санал хаашаа яаж эргэх нь тун эргэлзээтэй байдаг. Өмнөх сонгуулиудын түүхээс харахад, Монгол улсын өнцөг бүрээс ирсэн түмэн янзын характертай хүмүүс хэнийг сонгохоо хэн нэгнээр заалгаж, тархиа угаалгаж байгаагүй. Ямартай л Логийн Цог, Норовын Алтанхуяг, Сайнхүүгийн Ганбаатар гээд Эрдэнэтэд огт хамаагүй ч Монголын төрд хэрэгтэй улстөрчдийг шууд сонгоод явуулж байсан.

Ойрын өдрүүдэд сонгуульд нэр дэвшсэн нөхөд цахим сүлжээгээр хөөрхөн царай, гоё төрхтэй байн байн үзэгдэх болсон. Орон нутагтаа юм хийе гэсэн сэтгэлтэй, иргэдэд таалагдахыг хүссэн бол цаг хугацаагаа арай уужуухан бодож, эртхэн өөрийгөө таниулж байхгүй дээ. Зүс мэдэхгүй их л олон хүн нэр дэвшиж байх шиг. “Танихгүй газрын бурханаас таньдаг газрын чөтгөр” дээр гэгчээр ядаж л зүсээ таниулчихаад, бодлого, зорилтоо ярих нь чухал болов уу.

МАН бодлогоор 15 багийн Засаг даргаа аймгийн ИТХ-д сойсон бололтой. Тэдний дунд нэр муутай нь ч бий, сэтгэл, зүтгэлтэй нэгэн ч байгаа. Лав дэвшсэн багийн Засаг дарга бүрийг бүгдийг нь сонгохгүй нь ойлгомжтой.

Харин найман жил гудамжинд лааз өшиглөсөн АН-ынхан УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгаараа удирдуулж, боловсролтой, залуу хүмүүсээ дэвшүүлсэн нь улс төрд “цус сэлбэх” бодлого гэж харагдахаар.

Орхон аймаг, Эрдэнэт хот улсын төсөвт татаас өгдөг, эдийн засгийн өндөр үзүүлэлттэй том аймаг, хотдоо уул уурхайн том үйлдвэр аргамжсан. Улсад төлж байгаа татвараар баян ч иргэдийн амьжиргааны зардал өндөр, ажлын байр нэмэгдүүлэх бодлого муу. Багахан хэмжээний газар нутаг дээрх хот нь мөөг шиг шамбааралдсан бүтэцтэй учир зам, дэд бүтцийн асуудал байнгын хэл ам дагуулаастай. Улаанбаатараас ч илүү үнэтэй орон сууцыг арай ядан зээл хуйгаар авдаг атлаа ажлын байрны олдоц маш муу үзүүлэлттэй. Тиймээс залуу гэр бүл амьдрахад тун халгаатай хот.  

Аймгийн толгойд сууж байсан үе үеийн дарга нар нь “Эрдэнэт гоё хот, цэвэрхэн хот” гэсэн социализмын уриагаар одоог хүртэл иргэдээ хөөргөж байдаг ч начир дээрээ иргэддээ ээл муутай аймаг хэвээр л байгаа. Хэдэн дарга нараа хажуугийн Дархан хотын удирдлагатай байнга харьцуулж, голж байдаг. Эрдэнэтийн сонгогчид төрөөс олон тэрбумтан төрүүлсөн, хээл хахууль, газрын наймаа газар авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахаагаар гаршсан үе дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд энэ хотыг удирдсаар ирсэнийг бүгд мэднэ. Иргэд сонголтоо хийхдээ аль нэг намыг хэт олонхи болгож, толгой дээрээ гаргахгүйгээр, намууд, бие даагчдыг ойролцоо байдлаар төлөөлөл сонгож, ардчилал, шударга ёсыг бага ч гэсэн үнэртүүлмээр байна. Аравдугаар сарын 11-нд сонгогчдын сонголт мэргэн байж, Орхон аймаг, сумдын Хурлын байгууллагыг олон төлөөллөөс бүрдүүлээсэй гэж хүсэх үлдэж дээ.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА