МЯГМАР
2025.10.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Эрдэнэт хотод сүүлийн үед орон сууцны барилга олноор баригдаж байгаа нь сайшаалтай ч иргэд баталгаагүй барилгад захиалга өгч, эдийн засгийн хувьд хохирох явдал ихэсч байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Даваадоржоос тодрууллаа.

-Иргэд орон сууцны барилгын компаниудад захиалга өгөхдөө хариуцлагатай хандмаар байна. Дөнгөж кундамаа цутгаж байхад иргэд мөнгөө өгөөд эхэлчихдэг. Уг нь Улсын комисс тухайн барилга дээр ажилласан уу, гарц, орц, тохижилт, хүүхдийн тоглоомын талбай нь шийдэгдсэн үү, хүн амьдарч болох нөхцөл  хангагдсан уу гэдгийг харах ёстой. Гэтэл эдгээр нөхцлүүд байхгүй барилгад захиалга өгч байна. Тэгээд дараа нь байр халаалтгүй байна гээд төрд хандаад байдаг. Энэ асуудлууд 1А, 2А хороолол дээр гарч байгаа. 1А хорооллын дэд бүтцийн ажил одоо болтол хийж дуусаагүй. Компанийг нь бид шахаад, ажлыг нь гүйцэтгүүлэх гээд ажиллаж байна. Инженерийн дэд бүтцийн ажлаа дуусаагүй байхад барилгын компаниуд иргэдээс захиалга авчихдаг. Иргэд мөнгөө өгсөн учраас байрандаа ормоор байна гээд байдаг, бусад дэд бүтцийн асуудал нь шийдвэрлээгүй байран дээр захиалгаа хийсэн учир хүндрэл үүсээд байна. Төр иргэн хүнийг энэ байранд захиалга өг гэж хэлээгүй.

-Дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн барилга дээр захиалга өгөх нь аюулгүй. Ашиглалтад ороод дотор нь хүн амьдраад байдаг, гэтэл мэргэжлийн шаардлага хангаагүй, улсын комисс хүлээж аваагүй барилга баригдаж байна. Тиймээс ч 2А хорооллын барилга дээр өнгөрсөн жил гал гарсан. Ер нь бол барилгын компанийн ажил дээр тухайн барилгын ажлын ерөнхий төлөвлөгөө зурагтай байж ажил нь эхэлнэ. Өнөөдрийн байдлаар манай аймагт 26 иргэн барилга барьж байна, эдгээрээс 13 нь зөвшөөрөлтэй ажиллаж байна. Үлдсэн 13 нь ажил явуулах зөвшөөрөл аваагүй. Эхнээсээ зөвшөөрөлгүй эхэлсэн барилга дээр улсын комисс ажиллахад хүндрэлтэй. Эндээс ямар асуудал үүсч байна вэ гэхээр, улсын комиссыг буруутгах, төрийг буруутгах байдал гардаг. Барилгын гүйцэтгэгч компаниуд эсвэл иргэн санхүүжилтээ босгохын тулд иргэдээс мөнгө авч ажлаа эхлүүлдэг. Иймд иргэд орон сууц захиалахдаа мэргэжлийн талаас нь харж, судалгаа хийж байж мөнгө төгрөгөө өгөөрэй гэж хэлье.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ