Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын хэмжээнд сүүлийн саруудад эрчим хүчний уналт их байгаа. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс уг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. ЭБЦТС ТӨК-иас дээрх асуудлаар хийсэн ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хүргэхэд муу байгааг аймгийн Засаг дарга шүүмжиллээ. Тус компаниас шинэ дэд станцад ачаалал шилжүүлэх ажил хийсэн тул Рашаант багийн 24 гудамжны айл өрхийн цахилгааныг хязгаарласан. Мөн хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдэж хэт гүйдлийн хамгаалалтаар цахилгаан тасарсан тул урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан гэдгээ “Аз” хотхоны хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн гэж тус компани ажлын тайландаа дурьджээ. Харин эдгээр мэдээлэл иргэдэд огт очоогүй, хүргэх талаар ЭБЦТС ТӨК-иас ямар нэгэн ажил хийгээгүй байна. Мөн саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан дээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэд цахимаар газраа авч байна гэсэн мэдээлэл хийсэн. Гэсэн ч амьдрал дээр уг мэдээллийг нь цахимаар байтугай бусад мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэсэн ажил огт хийгээгүй гэдгийг төлөөлөгчид шүүмжилж байсан. Төрийн ажлыг иргэд, олон нийтэд хүргэж түгээх, дамжуулахад хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардал гэж байгууллага бүрт байдаг ч удирдлагын түвшинд өөр хэлбэрээр завшсаар ирсэн. Иймд төрийн мэдээллийг иргэдэд хүргэхэд мэдээлэл сурталчилгаанд мөнгө төлж суръя.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card