Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА

Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Буянт Хангай” модны захын худалдаа эрхлэгч Б.Батбаатартай ярилцлаа. “Манайх Баян тээг, Шарын голын нүүрс худалдаалдаг. Иргэд өмнөх онтой харьцуулахад бага хэмжээгээр авч байна. Би нүүрсээ гаднаас худалдан авч, 500-1000 төгрөгийн ашиг нэмж зардаг. Манай нүүрсний шуудайны хэмжээ  багасаагүй, багассан хэмжээтэй нь 9000 мянган төгрөгөөр худалдаж байсан одоо дууссан. Шуудайнаас хамаарч үнэ нь өөр байдаг. Худалдан авагчид гадуур зарагдаж байгаа дэлгүүр, хувь хүнээс шуудайтай нүүрс авахаар үнэртэй, уугиад асахгүй байна гэдэг. Нүүрсэнд хольц байх шиг байна. Манайхаас авч байгаа худалдан авагчдаас асуухад сайхан шатаж байна гэдэг.

Иргэд бүтэн ачаатай мод авч чадахгүй, 150, 300 мянган төгрөгийн тайрсан бондого, шуудайлсан мод, нүүрс голдуу авч байна. Манай захын хувьд модны нөөц багасаж байна. “Буянт-Хангай” модны зах дээр нүүрс 5-10 мянга, мод шуудайгаар 7-9 мянган төгрөг, Портер мод 550, бүтэн ачаатай мод 600, 650 мянгаар худалдаалдаг, одоохондоо гоожин хаагдсан учраас Орхон, Ингэт, Хангал сумын хувь иргэдээс орж ирдэг”.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card