Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРУУЛСАН АСУУДЛУУД БУЦААГДЛАА

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРУУЛСАН АСУУДЛУУД БУЦААГДЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчтэй холбоотой таван журамд өөрчлөлт оруулах, Эрдэнэт Ус ДТСОНӨК, Жаргалант ус ДТСОНӨК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилох зэрэг асуудлыг оруулж ирсэн ч буцаагдаж, танилцуулгыг дахин бэлтгэхийг үүрэг болгов. Орон нутгийн өмчтэй холбоотой журмын өөрчлөлт дээр орон нутгийн онцлогийг нарийн тусгахыг сануулав. Эдгээр орон нутгийн өмчтэй холбоотой журмуудыг тус тусад нь судалж, танилцуулгыг ойлгомжтой хийх талаас нь анхаарахыг зөвлөлөө. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх, дуудлага худалдаа зохион байгуулах, түрээслүүлэх, өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлуулах асуудлыг хэлэлцүүлсэн. Дээрх журмуудыг шинэчлэх шалтгаан нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар журмыг баталсан байдаг. Харин Тэргүүлэгчдийн хурлын оронд Зөвлөлийн хурал ажиллаж байгаа учир эрх зүйн талаас өөрчлөх шаардлага гарсан. УИХ-аар Төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьчлалын асуудлаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ч хуульд орох өөрчлөлтийг хүлээх нь цаг хугацааны хувьд боломжгүй. Иймд дээрх журмуудыг энэ сарын 24-нд хуралдах аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулж байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card