МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэрбээр Нарийн ногооныхоо үр шимээр гурван хүүхдээ их, дээд сургууль төгсгөжээ
Тэрбээр Нарийн ногооныхоо үр шимээр гурван хүүхдээ их, дээд сургууль төгсгөжээ

  Бар жилийн Орхон аймгийн аварга тариаланчаар Жаргалант сумын ногоочин Д.Мөнхбаяр шалгарсныг дуулаад жаргалантчууд гэлтгүй орхончууд ч “шагнал нүдээ олжээ” хэмээн өгүүлж байлаа. “Хүний их эмч аавынхаа “дээд сургуульд орж сур гэсэн зөвлөгөөг зөрж ногоочин болно” хэмээн шийдэж газар шороотой нөхөрлөснөөс хойш 20 гаруй жил өнгөрч өнөөдөр аймгийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон Д.Мөнхбаяр сумынхаа төвд өнтэй сайхан өвөлжиж байна.

 

Нарийн ногоо, байцай, хүлэмжинд өргөст хэмх ургуулдаг Д.Мөнхбаярыг нутгийнхан нь ясны ногоочин, хөдөлмөрч хүн дээ хэмээн ам уралдан өгүүлэх юм билээ.  Орхон аймгийн төдийгүй Жаргалантын ногоочид орон нутгийнхаа төмс, хүнсний ногоо, нарийн ногооны хэрэгцээний 80 гаруй хувийн хангадаг. 2023 оноос 100 хувь хангахаар хөдөлмөрлөж буй ногоочдын тэргүүнд эгнээнд аймгийн Аварга тариаланч Д.Мөнхбаярын хүчин зүтгэл дээгүүр нэрлэгддэг юм байна гэдгийг жаргалантчуудын амнаас сонсоод бахархаж байлаа.

Газрын шим өгөөжийг хүртэж, нарийн ногоо тарьж ургуулсаныхаа хүчинд гурван хүүгээ их, дээд сургууль төгсгөжээ. Нэг нь Эрхүүгийн их сургуулийг дүүргэсэн аж. Хоёр хүү нь аавынхаа зөвлөгөөг дагаж Хөдөө аж ахуйн дээд сургуулийг хөдөө аж ахуйн агрономич мэргэжлээр дүүргэсэн. Д.Мөнхбаяр үг дуу цөөнтэй, би би гээд юмны түрүүнд дуугараад байддаггүй талаар нь асуухад “ Дэмий л дуугай инээд алдах” нь түүний энэ цагийн “имиж” аятай санагдлаа.

Настны зөрөөтэй ч ногооны талбайд багш шавь гэлтэй ах дүү мэт нөхөрлөж явдаг Эрдэнэтчүүдийн дунд “Улаантолгойт Цагаантолгойт” хэмээн нэрлэгдсэн ахмад сэтгүүлч, багш н.Даваасүрэн “Манай Мөнхбаяр чинь ясны хөдөлмөрч хүн дээ. Жаргалант сумын Мухар булангийн ногооны талбайнхан гэлтгүй манай сумынхан андахгүй. Аймгийн аварга маань анх ногоо тарьж байх үедээ байна явган явна. Нэлээн хэдэн жилийн дараа морин тэрэгтэй болсон. Морин тэргээ мотоциклээр сольсон. Одоо түүнийгээ өөрчлөөд машин болгочихоод байгаа мунадаг ногоочин шүү. Бид хоёр олон жил нөхөрлөсөн. Сая таа бүхэн үг дуу муутай гэх гээд байна. Тийм биш цаадах чинь яривал ч ярина шүү” хэмээн аймгийн аварга ногоочин Д.Мөнхбаярыг таницуулаад амжив.

Тариа ногооны цагт ургахын улаан нарнаас үдшийн бүрий болтол хөдөлмөрлөдөг ногоочид маань “Үрээ идэхээс үнээгээ ид” хэмээн ирэх жилийн ногооныхоо үрийг хашаан дахь зоориндаа хав дарчихаад ирж буй Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилийн босгон дээр төр засгаасаа хөдөлмөрөө үнэлүүлж баярлаж, цэнгэж сууна. Тэдний нэг нь Орхон аймгийн 2022 оны Аварга тариаланч Д.Мөнхбаяр билээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН