БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан 3 удаа, Гаалийн газрын дарга Б.Майдармаа нэжгээд удаа Засаг даргын шуурхайг тасалжээ
“Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан 3 удаа, Гаалийн газрын дарга Б.Майдармаа нэжгээд удаа Засаг даргын шуурхайг тасалжээ

Орхон аймаг дахь төмөр замын “Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан, Гаалийн Ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь гүний Гаалын газрын дарга Б.Майдармаа нар аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 13-ны даваа гарагийн шуурхайг тасалжээ. Шуурхайн бүртгэлийн мэдээллээс харвал “Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан сүүлчийн гурван ч удаагийн шуурхайд суугаагүй байна. Шалтгаан нь “ажил ихтэй, амжихгүй байна” гэсэн тайлбар ирүүлдэг аж. Харин Б.Майдармаа дарга ямар нэгэн шалтгаан ирүүлээгүй гэнэ. Дээрх дарга нар өөрсдөө аймгийн Засаг даргын шуурхайд ирж амжихгүй бол өөрийг нь төлөөлөх хүн, орлогч дарга нараа шуурхайд ирүүлэх үүрэгтэй байна.  

Монгол улсын Засгийн газраас Цахим хөгжлийн бие даасан яам байгуулж, нийтээрээ цахим үндэстэн болох хөтөлбөр боловсруулаад ажиллаж байна, энэ цаг дор. Гэтэл Орхон аймаг дахь төмөр замын “Эрдэнэт өртөө” болон Гаалын газрын үйл ажиллагаа цахимжилтад хэрхэн хамрагдаж байгаа талаарх мэдээлэл алга байна. Вагоны тасалбараас өөр үйлчилгээ цахимд шилжсэн үү гэдгийг Т.Доржжанцан даргаас асуумаар байна. Гаалийн даргаас цахимжилтын талаарх мэдээллийг авч уншигчиддаа хүргэмээр л.

Т.Доржжанцан даргын суудаг ширээ

Т.Доржжанцан дарга 2022 онд Эрдэнэтэд томилогдон ирсэн. Нэгэн удаагийн Шуурхай хурал дээр “Төмөр замын талаарх мэдээллийг эрдэнэтийн иргэдэд хүргэмээр байна” гэж дуугарч байсан удаатай. Энэ боломжоо аймгийн Засаг даргын шуурхай дээр ашигла л даа, Т.Доржжанцан дарга аа. Ам ажлын зөрүү алд дэлэм байж болохгүй. Шуурхайн үеэр таны суудаг суудал чинь онгойгоод, эзгүйрээд эвгүй харагдах юм.

Аймгийн ЗДТГ-ынхан аргаа барахдаа “Ахиад нэг удаа шуурхай тасалбал Монголын төмөр зам ХНН-ийн тэргүүн Хэрлэн даргад нь албан тоот явуулъя даа” гэж байхав. Ирэх долоо хоногийн даваа гарагийн шуурхайд та бүхэн морилон саатаж бүхий л салбарт нэвтрээд ажил хэрэг болсон цахим үйлчилгээнд “Эрдэнэт өртөө”, Гаалын газар хэрхэн хамрагдаж буй талаар бага ч атугай мэдээлэл өгөөсэй гэж хүсч байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ч та бүхнийг мэдээллээ нийтэд түгээхийг заасан байдаг билээ.

Б.Майдармаа даргын шуурхайд суудаг ширээ

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА