Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.11.25 Цасан шуурга Орхон -8° / -1° USD 3608.49▲ EUR 3935.42▼ CNY 541.57▲ RUB 44.05▲ KRW 2.69▲
Шуурхай
SI card
“Шүүр” ажиллагаанд манай аймгийн 13 албан хаагч өртөн ажлаасаа чөлөөлөгджээ

“Шүүр” ажиллагаанд манай аймгийн 13 албан хаагч өртөн ажлаасаа чөлөөлөгджээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагаа хүчээ аваад байгаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагаа хүчээ аваад байгаа. Түүний нэг болох “Шүүр” ажиллагаа орон нутагт эрчимтэй өрнөж байна. Манай аймгийн хэмжээнд Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний 13 албан хаагч “Шүүр”-д өртөж, шүүрдүүлээд байгаа аж. Төрийн захиргааны байгууллагаас хамгийн олон нь буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 5 албан хаагч “Шүүр” ажиллагааны хүрээнд ажлаас чөлөөлөгдөөд байгаа гэнэ.

Мөн ЕБ-ын нэг болон гуравдугаар сургуулийн захирал, Насан туршийн боловсролын захирал нар “Шүүр” ажиллагаанд өртөж ажлаа өгөөд байгаа юм. Тэдний хувьд сургуулийн захирлаар томилогдохдоо төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, хэн нэгэн даргын танил, тал тохой татаж, нутаг усны нэрээр уг албан тушаалд очсон аж. Зарим албан тушаалтны хувьд Урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар АТГ-д хандсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card