Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё

“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шилэн” ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангаас сургалтын зээл, тэтгэлэг авсан хүмүүсийн нэр ил болоод байгаа. Тэгвэл түүнээс дутуугүй анхаарал татсан, их хэмжээний зээл авдаг бас нэг “Сан” манай аймагт, “Эрдэнэт үйлдвэрт” байдаг. Үүнийг ил болгох цаг болсон.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- нь дэргэдээ сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг тусгай журам, зохицуулалтыг батлан мөрдөж ажилладаг ажээ. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг уурхайчид гадаадын их, дээд сургуульд сургалтын төлбөрийн дэмжлэгтэйгээр сурдаг. Сургалтын төлбөрийн дэмжлэгийн хэмжээ нь Боловсролын зээлийн сангаас олгож байсан 32 мянган ам.доллар хажууд цаашаа л асуудал. Дунджаар 80-90 мянган ам.доллар хүрдэг тухай Эрдэнэтийн хонхорт жиг жуг хийдэг. Дээр нь зарим нэг хүн энэ дэмжлэгийг гэр бүлээрээ хүртсэн тухай ч бид цайны хачир болгон ярьдаг. Хамгийн сонирхолтой нь сургалтын дэмжлэг хүртсэн олон тооны хүн Монголд, Эрдэнэтэд өнөөг хүртэл ирээгүй “сураггүй болдог”.

Нөгөө талдаа энэхүү сургалтын дэмжлэг Эрдэнэт үйлдвэрийн жирийн нэгэн уурхайчин залууд, насаараа ГОК-д ажилласан ахмадын хүүхдэд тэр бүр олдоод байдаггүй. Төрийн томчууд, танил тал ихтэй, ар өврийн хаалгатай нөхөд тун амархан гэгч нь сургалтын дэмжлэг аваад хилийн чанад дуу дуу аялан оддог нь нууц биш. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ахынх нь хүүхэд тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дэд даргаар тодорхой хугацаанд ажиллаж байгаад сургалтын тэтгэлэг аваад гадаадыг зорьсон. Энэ мэт асуудал багагүй бий. Тиймээс “Шилэн” ажиллагааны хүрээнд ч тэр нийгмийн шаардлагын дагуу ч тэр Эрдэнэт үйлдвэрээс сургалтын тэтгэлэг хүртэн гадаадад сурсан иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болгох цаг болжээ. Орхон аймгийн иргэд энэ тухай мэдээллийг авах эрхтэй, мэдэх эрхийн хүрээнд. Үүнийг бид шаардах цаг болжээ. Яагаад заавал бусдыг л хийх байх гэж хүлээх ёстой гэж...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card