Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.11.13 Цас Орхон -6° / -2° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

Дэлгэсэн тэрлэг шиг дэлгэр Монгол оронд минь дэлхийд ганц Монгол наадам ирлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Дэлгэсэн тэрлэг шиг дэлгэр Монгол оронд минь дэлхийд ганц Монгол наадам ирлээ. Аймгийн баяр наадмыг Засаг дарга С.Батжаргал нээж үг хэлэв. 

Орхон аймгийн баяр наадам Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” -аялгуугаар нээлтээ хийж, “Эрийн гурван наадам”-аа бахдан дуулсан, үндэснийхээ онцлог, өв соёлыг нээлтийн тоглолтодоо шингээв.

Нээлтийн арга хэмжээнд 250 гаруй хүүхэд, 100 уран бүтээлч, олны хэсэгт 600 гаруй уран бүтээлч оролцож нөр их сэтгэл, хөдөлмөр шингэсэн билээ.

Орхон аймаг Эрдэнэт хотын баяр наадмын үндэсний бөхийн нэгийн даваа өндөрлөлөө.

Энэ жилийн  Орхон аймгийн баяр наадамд нийт 128 бөх зодоглож байна.

Үүнээс Улсын начин гурав, Аймгийн арслан 11, Аймгийн заан 6, Аймгийн харцага 5, Аймгийн начин 27, Сумын заан 56, Сумын харцага 1, Сумын начин 5, Залуу 14 хурд хүчээ үзэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card