МЯГМАР
2024.10.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
СУМ ДУНДЫН ОЙН АНГИ МОД ҮРЖҮҮЛГИЙН 11 ХҮЛЭМЖТЭЙ
СУМ ДУНДЫН ОЙН АНГИ МОД ҮРЖҮҮЛГИЙН 11 ХҮЛЭМЖТЭЙ

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан, хичээнгүй хөдөлмөрлөж яваа Сум дундын ойн сангийн хамт олны ажил үйлс, амжилт ололтыг олж харахаар энэ байгууллага руу  саяхан зүглэж очлоо. Эрдэнэт хотын эргэн тойронд тарьсан ойн зурвас, нэрэмжит төгөлүүдийг хавраас, намрын цэнэг усалгаа хүртэл байнга усалж, нөхөн сэргээж, хортон шавьжтай нь тэмцэж, биднийг хүрээлэн буй ойн шугуй, шинэхэн модод ургах эрүүл, таатай нөхцөл бүрдүүлэхэд байнга хараа хяналт тавьж ажилладаг нь тэдний ажлын онцлог ажээ.

Орхон аймгийн Сум дундын ойн ангийн инженер Ж.Атарсүрэн, мэргэжилтэн Х.Эрдэнэбат нар хамт олныхоо эрхэлдэг ажил үйлсийн талаар ийнхүү хуучиллаа.

Ж.АТАРСҮРЭН: - “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн А/545 тоот захирамжаар манайх 11 хүний орон тоотой ажиллахаар болсон. Үүнээс мод үржүүлгийн газарт 7 хүн ажилладаг. Шинэ ажилтнуудаа ойжуулалтын сургалтанд хамруулаад мэргэшүүлсэн.

Бид мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, хортон шавьжийн судалгаа хийх, устгах, талбай тусгаарлалт зэрэг олон ажил хийж гүйцэтгэдэг. Манайх 13 ажилтантай. Тарьц суулгацаа жил бүр борлуулаад Орхон аймгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Манай байгууллага 3,5 га газартай. 2018 оноос тэнд тарьц суулгацаа бойжуулдаг болсон.  Нийт 11 хүлэмжтэй. Мөн ил талбайд тарилт хийдэг. “Номин” агуулахын чанх урд байрлалтай манай талбайд хавар салхины нөлөө их. Хөрсөө өөрсдөө боловсруулдаг. Энд 20 тонны ус агуулах савтай учраас тэндээс хүлэмжийн усалгаагаа хийдэг.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага сум дундын ойн мод үржүүлгийн талбайн хэмжээг 80 хувь хүртэл нэмэгдүүлсэн. 2021 оны намар 50 мянга, 2022 онд 330 мянга, 2023 онд 400 гаруй мянган тарьц суулгац ургуулан арчилсан.

Орхон аймагт 14 иргэн, аж ахуйн нэгж мод үржүүлгийн газар ажиллуулдаг. Жил бүрийн хавар намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг манайх зохион байгуулдаг юм. Энэ намар 23 хүн тус худалдаан дээр ажиллаж тарьц суулгацаа зарж борлуулсан, Гэхдээ борлуулалт тааруу байсан. Томоохон аж ахуйн нэгжүүд мод үржүүлгийн газартай болсон учраас иргэдийн тарьсан суулгац зарагдахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид нэгдээд тарьц суулгацын нөөц бий болгож, төсөл боловсруулан, томоохон байгууллагад хамтдаа нийлүүлэлт хийх нь зөв байх.

Эрдэнэтэд шар хуайс түлхүү ургадаг учраас бид үрийг нь эндээс түүж нөөцөлдөг. Хайлаасны үрийг Хялганатаас түүх боломжтой. Харин нарс, гацуур, шинэс гэх мэт шилмүүст модны үрийг худалдаж авдаг.

Сум дундын ойн анги жил бүрийн намар Жаргалант суманд очиж сургалт зохион байгуулдаг. Энэ үеэр мод тарих заавар зөвлөгөө өгч, нөхөрлөлийн гишүүдэд түймрээс сэргийлэх мэдлэг олгодог юм.  Нөхөрлөлийн гишүүдээс 3 хүн тус суманд мод үржүүлгийн газар байгуулаад ажиллаж байна.

Манайх “Гэр бүлийн ойн төгөл”, “Чимээгүй хот”-ын таримал ойн төгөлд мод тарьсан. Баян-Өндөр хайрханы бэлд байрлалтай “Гэр бүлийн ойн төгөл”-д  2022 оноос эхлэн 9884 мод, бут сөөг тарьсан. Энд иргэд гэр бүлээрээ очиж өөр өөрсдийн дурсгалын мод тарьж төгөл үүсгэх зорилгоор анх тарилт хийсэн. Жил бүрийн хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очиж мод тарьдаг сайхан уламжлал бий болж байгаа. Манай байгууллага тэдгээр модны усалгаа, арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан ажилладаг. Энэ төгөлийг тойруулаад 2-3 настай 7000 хайлаас тарьсан. Өөрөөр хэлбэл, энд ургамалан хашлага бий болгосон. Ургамалан хашлага дунд голт бор, монос, буйлс, гүйлс гээд олон төрлийн модыг хүмүүс тарьсан. Энэ жил 120-иод мод нөхөн тарилаа. 

“Чимээгүй хот”-ын төгөлд манайх 4396 мод тарьсан. Энэ оны 10 сард 400-аад бургас тариад усалгаа арчилгааг сайн хийсэн. Дээрх хоёр төгөлийн ургалт 98 хувьтай байна. Чимээгүй хотоос үнэр ялгардаг гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу тэнд ойн төгөл үүсгэж, хэтдээ ургамалан хөшиг бий болгох холын зорилт тавиад ажиллаж байна.

2022 онд Жаргалант сумын Хөндлөнгийн амны 18 га талбайд Орхон аймгийн “Хөвөнтөн ой” ХХК ойжуулалт хийсэн, бид түүнд хяналт тавиад ажиллаж байгаа. Үүний ургалт 78 хувьтай байна. 2023 онд Японы 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Оиско Монголиа” компани Цагаанчулуутын ард 10 га газарт 23 мянган тарьц суулгац тарьж ургууллаа. Манай байгууллага мөн үүнд хяналт тавьдаг.

Энэ жил манайд усалгааны нэг машин нэмэгдэж хоёр машинтай болсон. Хоёр жолооч графикийн дагуу усалгаа хийгээд зогсолтгүй ажиллаж байна. Манай ажилтнууд өвөл улиас, бургасны үр түүж нөөцөлдөг. Мөн 11, 12 сард нарсны үр түүнэ. Түүнийг мод үржүүлгийн газартаа хүргэж хадгалаад дараа нь харандаална гээд их ажил ундардаг.

Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.ЭРДЭНЭБАТ : -Манайх Ойн тухай хуулийн 18-ын 3-т заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 18531 га ойн талбай байдаг. Бид энэ ойн талбайд хортон, хөнөөлт шавьжийн судалгаа хийж, тэндээс түлшний мод бэлтгэх ямар боломж байгааг судалж тогтоодог. Өөрөөр хэлбэл, хаанаас түлшний мод бэлдэж болохыг судлаад дараа нь талбай тусгаарлалт хийнэ. Ингэснээр тухайн газраас ямар хэмжээний мод бэлдэж түлшинд хэрэглэж болох чиглэлийг тогтоодог. Үүний дагуу сумаас түлээний гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог. Төгсгөлд нь мод бэлтгэх үйл ажиллагаанд бид хяналт тавьдаг. Үүний дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого ордог. 2023 онд 102 га талбайгаас 770 м3 мод бэлтгэх тооцоо гаргаж өгсөн. Үүнээс 600 м3 нь түлшний мод, 170 м3 нь хэрэглээний мод бэлтгэх юм. Жаргалант суманд ой цэвэрлэгээний хүрээнд бага хэмжээний  мод бэлдэнэ. Сүүлийн 3 жилд байгалийн сэргэн ургалт маш сайн байна. Мод өөрөө үр цацаад тэндээсээ сэргэж ургах нь их болсон.

2022 онд манай аймгийн ойн сангийн 14 мянган га талбайд шинэсний шилмүүс хуйлагч хортон тархаж, шилмүүст ойг их хэмжээгээр гэмтээсэн. Энэ үед манай Сум дундын ойн анги Засаг даргын нөөц хөрөнгөөс 28 сая төгрөг гаргуулаад тэрхүү хортон шавьжийг устгах ажил хийсэн. Нийт 1442 га талбайд устгал хийж ойг сэргээсэн. Йим ажлыг утаат үүргийн химийн 3 багажаар хийдэг. Баян-Өндөр уулыг тойрч, мөн Жаргалант сумын Хонгор морьт, Шувуут, Жаргалантын ам, Хөндлөн, Цагаан хуст, Баруун зүүн булаг, Даршт, Онгоцот зэрэг газруудад устгал хийсэн. Шилмүүс хуйлагч хортон модны ногоон шилмүүсээр хооллодог ба бүх шилмүүсийг хуйлаад модыг улаан болгодог. Түүнийг устгасны дараа 14 хоногт уг модны шилмүүс эргэж ургаад төлжөөд эхэлдэг. Энэ хортон шавьж нэг модыг 2-3 жил давтан хөнөөвөл тухайн мод шууд үхдэг аюултай.

Жаргалант сумын ойд урьдчилан сэргийлэх байдлаар 2023 онд 2750 га талбайд хортон шавьжтай тэмцэх ажил хийсэн. Тухайлбал, “Сайхан ой” компани  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2000 га талбайд, “Залуу төгөл” компани 750 га талбайд тус тус хортон шавьжтай тэмцэх ажил хийсэн.

Ер нь ойн хортон шавьжийн нүүдэл хааяа болдог. 2017, 2018 онд Эрдэнэтэд Сибирийн хүр эрвээхэйн нүүдэл ирж нэлээн их модыг идэж улаалгахад Улаанбаатараас 3 компани ирж туслалцаа үзүүлэн ойн хортон шавьжийн устгал хийж ойг сэргээсэн юм. Нэгэнт ургасан ой модыг хамгаалах нь хамгийн чухал.  Орон нутгийн жил бүрийн төсөв батлахдаа энэ үйл ажиллагаанд хөрөнгө тусгаж байж ойн хортон шавьжаас бид ангижирч чадна.

Бид жилд хавар намрын давталттайгаар 2 удаа 18531 га талбайдаа хортон шавьжийн тоймчилсон судалгаа хийдэг. Хортон шавьж 3 үе шаттай өсдөг. Эхлээд хүрэнцэр байна. Хүрэнцэр нь эрвээхэй болж нисээд дараа нь өндөгөө цацдаг. Хадны, модны завсар өндөг байна уу, үгүй юу гэдгийг бид хавар, намрын судалгаагаар тогтоодог юм. Намар яваад ирэх хавар хортон шавьж гарах эрсдэл байгаа эсэхийг судлаад тогтоочихвол дараа хавар нь эртхэн тэр өндгийг хусаж цуглуулж устгадаг арга бий. Бид байгаль хамгаалагч нөхөрлөлүүдтэй хамтарч хортон шавьжаас урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Нийт 11 нөхөрлөл 7700 га газрыг хариуцан хамгаалдаг. Нөхөрлөлүүд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байна гэв.

Ж.ОЮУН

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Б.ТӨМӨР-ОЧИР : БИ ЯМАР НЭГ ХҮНИЙ ХАРААТ БИШ УЧРААС ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ, ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ БОЛЖ ЧАДНА
Оюут баг. Отгонбилэгийн гудамжны төв замаас 28,34-р байрны  авто зогсоол, авто замд их засварын ажил хийх
Эрдэнэ баг. 20-р сургуулийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Сувилалын хойд талын авто замаас ДГТ 3-3-р байр хүртэлх авто зам , авто зогсоолд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажлын үлдэгдлийг хийх
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Б.ГАНТҮШИГ: Яг өнөөдрөөс сонголтоо өөрчилж, намайг сонсоорой, миний мэдээллийг олж хараарай
Э.ЭНХЧИМЭГ: Эргэн тойронд асуудал олон ч түүнийг шийдэх арга зам нь тэр хэмжээний олон байдаг
Э.Булганчимэг: Говил баг хотын төвөөс тавхан км зайтай ч, хөгжлийн хувьд асар их ялгаатай байна
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
ТОМ МАШИНУУДАД ТУСАД НЬ ЗОГСООЛ БАЙГУУЛАХЫГ СУДАЛЖ БАЙНА
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Татвар нийгмийн даатгалын барилгын баруун хойд талын авто замаас 11-р хороололын А хэсгийн авто замд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. 2-р сургуулийн авто зогсоол шинээр барих.
17-р сургуулийн уулзвараас морь барианы уулзвар хүртэлх " ПК 1+00 - ПК 4+26 " авто замд их засварын ажил хийх.
Рашаант баг. Ахмадын байрны гадна дулааны шугам барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
2024 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Б.ГАНТҮШИГ: Яг өнөөдрөөс сонголтоо өөрчилж, намайг сонсоорой, миний мэдээллийг олж хараарай
Уурхайчин баг. Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.