Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
БУЛГАН АЙМАГ: УОК, АОК-ЫН  ШУУРХАЙ БҮЛГҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

БУЛГАН АЙМАГ: УОК, АОК-ЫН ШУУРХАЙ БҮЛГҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос: Аймаг, сумдын онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай арга хэмжээ авах,зуданд өртсөн аймгуудад шуурхай бүлэг ажлуулах шийдвэр гарсаны дагуу Булган аймгийн өвөлжилт хүндэрсэн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумдад шуурхай бүлгүүд ажиллаж байна.

2024 оны 02 сарын 19-ны байдлаар Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутаг дэвсгэрийн хаагдсан 62 км зам давааг чөлөөлж, малчин өрхүүдээр орж хүнс, малын тэжээл хүргэсэнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цасанд боогдсон зарим өрхүүдэд хүргэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card