ПҮРЭВ
2026.02.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨӨРИЙН БОЛООД ӨРӨӨЛИЙН "БУЛШ"-ЫГ УХАХАА БОЛЬ
ӨӨРИЙН БОЛООД ӨРӨӨЛИЙН "БУЛШ"-ЫГ УХАХАА БОЛЬ

Хавар болоход хэн хүнгүй л өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж, засвар үйлчилгээ, тордлого арчилгааг эхлүүлдэг. Энэ ч зарчмаар өргөө гэрийн өнгө дизайнаар оролддог хэсэг бүлгийг онцлон, анхаарал сонордуулга өгөх гэсэн юм.

Аймгийн шуурхай мэдээллийн утсанд өнгөрөгч долоо хоногт есөн дуудлага ирсэний дийлэнх нь СӨХ үйлчилгээтэй холбоотой байсны дотор орон сууцны даацын хана нураасан дуудлага байсан. Энэ гомдлын дагуу зохих арга хэмжээ авч эргүүлэн сэргээх сануулга өгч шийдвэрлэсэн байна. Хэдийгээр асуудлыг газар дээр нь зохицуулан арга хэмжээ авсан энгийн мэдээ шиг боловч стандарт шаардлагыг зөрчих нь ямар аюултай болохыг иргэн бүр мэддэггүй. Мэдсэн ч тоодоггүй.

 Иргэн та бор гэртээ богд байж болно. Гэхдээ бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хязгаарлагдан амьдардаг гэдгээ үргэлжид санах үүрэгтэй. Гэр дотрох хана шал таазыг хүссэнээрээ өөрчлөх эрх байхгүй ээ л гэсэн үг. Ялангуяа нийтийн орон сууцанд амьдрагсад. Таны амьдардаг орон сууцыг мэргэжлийн инженер стандартын дагуу зурж, босгож батлуулаад өнөөдөр тэнд гэр бүл, үр хүүхдүүд амьдран суудаг. Гэтэл хэн нэгэн зоргоороо, зөрүүдлэн даацын хана буулгаж тансаглан амьдрах гэж байгаад орон сууцны барилгыг тэр чигт нь нурааж орхивол яах вэ.

 Даацаа алдсан тоосго, цемент шавар нурчихдаг юм шүү дээ. Хана тааз шаландаа засвар өөрчлөлт хийх гэж байгаа бол эрхэм та үүнийг анхааралдаа авчихна биз. Бусдын эрхээр таны эрх хязгаарлагддаг гэдгийг үргэлж санаарай. Өөрийн болоод өрөөлийн булшыг ухсан буруутан болчих вий дээ.

0
0
0
0
1
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН