Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
АВТОЗАМЫН 49 АЖИЛ ХИЙХЭЭС ТАВАН АЖИЛ ДЭЭР ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРААГҮЙ

АВТОЗАМЫН 49 АЖИЛ ХИЙХЭЭС ТАВАН АЖИЛ ДЭЭР ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРААГҮЙ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ намаржин олон автозамын ажлуудыг зэрэг эхлүүлж, иргэдийг багагүй бухимдуулсан дээрх хөрөнгө оруулалтын ажлын талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээлэл өгч байна. -Орхон аймаг энэ жил хотынхоо төв болон туслах хэсгүүдэд 8,3 км авто зам барихаар төлөвлөсөн. Засварын ажилд 23,3 км автозам, таван байршилд зогсоол, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөсөн. Автозамтай холбоотой нийт 49 ажил дээр худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас, өнөөдрийн байдлаар таван ажил дээр гүйцэтгэгч шалгараагүй. Үлдсэн 44 ажлын гүйцэтгэгч шалгарсан байна. Үүнээс 20 ажил нь гэрээний хугацаандаа хийгдээд дууссан, 24 ажил нь он дамжин хэрэгжихээр төлөвлөөд байна. Энэ жилийн 49 ажлаас 33 ажлын төсөв хөрөнгө нь 100 хувь олгосон. Ирэх онд 16 ажил үргэлжилнэ, эдгээр ажлын хөрөнгө оруулалт 15,4 тэрбум төгрөг шилжиж ирнэ. Гүйцэтгэгч шалгараагүй таван ажил дээр хамгийн дээд тал нь долоон удаа тендер зарласан. Эдгээр ажилд 2-р микрийн автозам, бусад ажлууд худалдан авах ажиллагаа хоёр, гурав дахиа зарласан. Гүйцэтгэгч нар шалгараагүй, дахин зарлах шаардлага хангахгүй байгаа учир таван ажлыг он дамжуулж байна. Эдгээр 20 ажлаас гурван ажил дээр технологийн горим буюу дүрэм зөрчиж асфальтан хучилт хийсэн, эвдрэл үүссэн байгааг илрүүлсэн. Эвдрэл үүссэн Барилгачдын талбайн уулзвар, БОЭТ-ийн дотор хэсэг, 260 айлын 0,28 метр автозамын ажлуудыг ирэх онд эдгээр компаниудаар дахин гүйцэтгүүлэхээр шаардлага өгсөн. Эдгээр ажлууд дээр улсын комисс ажиллаагүй, эхний байдлаар гүйцэтгэгч компаниуд асфальтын ажлууд чанаргүй хийсэн учраас 2025 онд дахин гүйцэтгүүлэхээр болсон.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card