Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.11.02 Үүлэрхэг Орхон -8° / 4° USD 3599.28▲ EUR 4027.77▲ CNY 540.76▲ RUB 44.61▼ KRW 2.70
Шуурхай
SI card
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС

УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монголчууд хүүхдийг “уйлсаар уйлсаар хүн” гэсэн хүмүүжлээр сургаж ирсэн нь өнөөдөр ямар үнэн үг болохыг хүлээн зөвшөөрч байна. Бага насны хүүхдийн өдөрт хэрэглэх дэлгэцийн хэрэглээг насны байдлаар авч үзэхэд, • 0-2 нас: огт хэрэглэхгүй байх • 3-6 нас: 1-1.5 цаг • 6-12 нас: 1.5-2 цаг • 13-18 нас: 2-2.5 цаг • Насанд хүрэгчид: 3 цаг /ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол нэг цаг тутамд амарч байх/ шаардлагатай гэж үздэг. Гэтэл өнөөгийн нөхцөлд залуу эцэг эх хүүхдээ харахаас төвөгшөөж, нялх үеэс нь утас бариулж, дэлгэцийн хамааралд орох суурийг нь тавьж өгч байна. СЭМҮТ-ийн Хүүхдийн тасгаар өдөрт дунджаар 20 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10 орчим хувь дэлгэцийн донтолтын шалтгаантай. Мөн үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бага насны хүүхэд байдаг. Өвөө, эмээ нар нь санаа зовоод эмч дээр авч ирдэг. Дэлгэцийн донтолтын эмгэгтэй хүүхэд тогтож сууж чадахгүй, эмчид үзүүлж байхдаа хүртэл утсаа хайж, уйлдаг. Хүүхэд байтугай томчуул дэлгэцэнд донтсоноос сэтгэл гутралд орж байгаа нь өнөөдөр дэлхий нийтийн эмзэг сэдэв болсон. Бага насны хүүхдийн өсөн хөгжиж буй тархинд дэлгэцийн донтолт сөргөөр нөлөөлж, олон аюулт өвчлөлийн суурь, суралцах хүслийг нь шууд бууруулах “хар тамхи” болж байгаа юм. Иймд эцэг эхчүүд хүүхдээ нялх байхаас нь гар утас, дэлгэцэнд донтохоос сэргийлж, ялангуяа 0-2 нас хүртэлх хүүхдэд гар утас огт бариулж болохгүй. Хүүхэд их удлаа гэхэд 10 минут, багаар бодоход 7 хоног л уйлна. Энэ өдрүүдийг тэсэж, нялх хүүхдээ гар утас, дэлгэцнээс авраарай.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card