БААСАН
2026.01.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Маргад” сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ
“Маргад” сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ

Ерөнхий боловсролын “Маргад” сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Тус сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ. Ерөнхий боловсролын “Маргад” сургуулийн хувьд Японы улсын боловсролын байгууллага, багш, мэргэжилтэн нартай хамтран ажилладаг ажээ. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа сурагчдын хувьд Япон улсын сургалтын хамгийн гол онцлог  ноу- хау-гийн нэг болсон Токацу хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн заах гэнэ.

Боловсрол судлалын магистр, заах аргач Д.Цэцэгтогтох багштай 1А ангийнхан өглөө 8.30-аас 17.00 цаг хүртэл хичээллэнэ. Нэгдүгээр ангийн сурагчид өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдсан нь эцэг эхчүүдийн хувьд таатай хэрэг болжээ. Цар тахлын 2 жилийн хугацаанд сургуулийн сурагчид хэдийгээр цахим хичээлд бүрэн хамрагдаж байсан ч авах ёстой, мэдлэг, боловсролынхоо 70 хувийг л авч чадаж байжээ. Иймээс “Маргад” ЕБС-ийн захиргаа энэ хичээлийн жилд сурагчдын сурлагын чанарыг илүү дээшлүүэх чиглэлд анхаарч ажиллах болсон байна.

Тус сургуулийн Боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш Г.Болормаагийн удирдсан 4А ангийнхан 17 сурагчтай хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тэд хичээлийн шинэ жилийн эхний өдөр ч гэсэн өглөө ангидаа ирсэн даруйдаа сурсан зангаараа ангийнхаа номын сангаас дуртай номоо авч 15 минутын турш уншиж дараа нь зохион бичлэг хийлээ. Зохион бичлэгтэйгээ холбоотой зураг зураад амжсан. Зөвлөх зэрэгтэй багш Г.Болормаа ангийнхаа сурагчдыг ийнхүү өдөр бүрийн дадалтай болгосноор сурагчид нь сууж сурсан, дээр нь зохион бичлэг хийдээ үг үсгийн алдаагүй бичдэг болсон байна. Ангийн багшийн зүгээс сурагчдынхаа зохион бичлэгийн дэвтрийг хадгалж, тавдугаар ангиа төгсөхөд нь эцэг эхэд нь хүлээлгэн өгөх гэнэ.    

   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН