Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Д.Алтаншагай: Будгийн, электродын үйлдвэр чинь хаана байна аа

Д.Алтаншагай: Будгийн, электродын үйлдвэр чинь хаана байна аа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн уялдаа холбоо нь муу байна. Шинжлэх ухаан, технологийн парк дээр бүх үйл ажиллагааг авч байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Энхбаяр бол доктор, судлаач хүн. Мэргэжлийнх нь чиглэлээр ажиллуулах хэрэгтэй. Сүүлдээ бүх хөтөлбөр, бүх зүйл Энэхбаяртай холбоотой болох гээд байна. Аймгийн ЗДТГ-т Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг гэж бий.  Тэр нь хянах хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хэрэгжүүлэх ёстой шүү. Нэг хүн дээр бүхнийг бөөгнөрүүлж болохгүй. Нөгөө будгийн үйлдвэр, электродын үйлдвэр, Хүний экологийн төв чинь хаана байна аа. Эрдэнэтэд хаана ч ШУТП дээр үйлдвэрлэсэн будаг зарахгүй байгаа шүү.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card