ПҮРЭВ
2023.09.29
ЭРДЭНЭТ
0C°/11C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.ГАНБОЛД: Эхний зургаан сард бүх тендерээ зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна
Н.ГАНБОЛД: Эхний зургаан сард бүх тендерээ зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, гутал, хувцасны нийлүүлэлт өнгөрсөн жил оройтсон. Энэ ажил одоо хэрхэн явагдаж буй талаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Н.Ганболдоос тодруулсан юм.   

-Өнгөрсөн онд хувийн хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлт хэрхэн явагдсан бэ? 

-2022 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу ЭҮТӨҮГ/202201615 тоот Хувийн хамгаалах хэрэгсэл нээлттэй тендер шалгаруулалт дөрвөн багцаар зарлагдсан. Тухайн тендерт багц 1 дээр “Воком технологи” ХХК шалгарч, 2022 оны 10-р сарын 21-ний өдөр бараа нийлүүлэх хугацаа нь 60 хоног байхаар гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл ажилчдын саравчтай малгай, дуулга малгай, бээлий болон сольдог шүүлтүүртэй амьсгалын хагас баг, шүүлтүүрийн хамт нийт долоон нэр төрлийн бараа нийлүүлэхээр гэрээ хийсэн. Тухайн компанитай холбогдож гэрээний хугацаанд бараа нийлүүлээгүй шалтгааныг асуухад цар тахлын улмаас үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаа доголдсон учир удаашралтай байгаа, удахгүй тээвэрлэлт хийгдэнэ. Үүнтэй холбоотой гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас авсан гэх хариу өгсөн. 

-Багц 2-т ямар хамгаалах хэрэгсэл багтдаг вэ? 

-Өндрөөс унахаас хамгаалах бүс, хамгаалалтын нүдний шил, гагнуурын баг, монтерын бүс болон чихний бөглөө гээд нийт таван нэр төрлийн бараа нийлүүлэх Багц 2-ын тендерт “Десерт Мийт” ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Бараа Монголын хил дээр ирсэн, тээвэрлэлт хүлээгдэж байгаа. Ойрын хугацаанд нийлүүлэгдэнэ. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мөн авсан гэсэн хариу өгсөн. Багц 3 дээр “Загасан соёмбо” ХХК шалгарч, 2022 оны 10-р сарын 21-ний өдөр барааг 60 хоногийн хугацаанд нийлүүлэх гэрээ байгуулсан. Нүд угаах шингэн, хамгаалах тос гэх мэт  нийт зургаан нэр төрлийн бараа нийлүүлэх юм. Мөн л цар тахлын үеийн нөлөө бүрэн арилаагүй учир гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас авсан. Өнөөдрийн байдлаар бараа хил дээр ирсэн, тээвэрлэлт хүлээгдэж байна.

-Багц 4-ийн нийлүүлэлт бүрэн дууссан уу? 

-Нурууны бүс, толгойн лед, хорт утааны баг гэх мэт нийт долоон нэр төрлийн бараа нийлүүлэх Багц 4-ийн тендерт “Өнөтэгш арвижих” ХХК шалгарч, 2022 оны 10-р сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Бараа гэрээний хугацаандаа бүрэн нийлүүлэгдэж дууссан. 

-Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа хөдөлмөр хамгааллын хувцсыг өөрийн Оёдлын цехдээ үйлдвэрлэдэг. Даавуун материалын нийлүүлэлт хэрхэн явагдсан бэ?   

-Даавуун материал ЭҮТӨҮГ/202201601 тоот тендерийг 2022 оны тавдугаар сарын 30-нд олон нийтэд нээлттэй зарлан зургадугаар сарын 30-нд тендерийг нээсэн. Тендерт хоёр компани оролцож, Тэс-Эрдэнэ ХХК шалгарч, 32 нэр төрлийн бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Одоогоор нэн шаардлагатай материалууд болох ажилчдын хувцасны даавуунууд нийлүүлэгдээд байна. Үлдэгдэл дагалдах нэр төрлүүд болох ширээний бүтээлэг, сандлын бүрээс, халадны материалуудыг энэ долоо хоногт багтаан нийлүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн. 

-Ажлын гуталны нийлүүлэлт гүйцсэн үү? 

-Цар тахалтай холбоотой 2021, 2022 оны бараа нийлүүлэлт хойшилж удааширсан ч 2023 оны хоёрдугаар сард бүрэн нийлүүлэгдэж дуусаад одоо ажил жигдрээд явж байна.  

-Энэ оны худалдан авалтын төлөвлөгөө батлагдсан уу? 

-2023 оны төлөвлөгөө нэгдүгээр сарын 23-нд батлагдсан. Эхний ээлжинд манайх технологийн материал буюу нормчлогдсон бараа материал, “их зогсолт”-д шаардлагатай сэлбэг хэрэгслийн тендерүүдийг зарладаг. Үүний дараа 2, 3-р сараас ХАБ-тай холбоотой тендерүүдийг зарлахаар Үнэлгээний хороо байгуулагдах шатанд явна. Эхний 6 сард багтаад бүх тендерээ зарлах даалгавар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Уул уурхайн үйлдвэрийн онцлогийг харгалзан үзээд шууд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх боломж бий юу?

    -Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулга хийгдэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн газрын зүгээс Сангийн яаманд саналаа хүргүүлсэн. Бидний санал хуулинд хэр зэрэг тусгалаа олохыг мэдэхгүй байна. Эрдэнэт үйлдвэр нэгэнт 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон болохоор хуулиа л дагахаас өөр гарцгүй. Хуулинд Монголд оюуны өмчийн гэрчилгээтэй цорын ганц үйлдвэрлэгч байгаа тохиолдолд шууд гэрээ байгуулж болно. Бусад тохиолдолд боломжгүй.  

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
9-р сар. 27, 2023, 11:31 a.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
9-р сар. 27, 2023, 11:26 a.m.
Аймгийн МАН Б.Оюунбаяртайгаа хариуцлага тооцож чадах уу
Г.Ёндон: УДАМ ДАМЖСАН УУРХАЙЧИН ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЖЛЫН БАЙР ӨВЛӨЖ АВАХЫГ ХЭЛЭЭГҮЙ
Хот тохижуулахынхан хөдөлгөөнт чингэлэгээр 945 м3 хогийг ачиж тээвэрлэжээ
“Уран эгшиг”-ийн засварын ажил 90 гаруй хувьтай байгаа гэнэ
Т.Бадамсэрээжид: 10 дугаар сарын 1-н гэхэд албаны машины улсын дугаарын өнгийг өөрчилнө
Ц.Одгэрэл: Бид чинь Батжаргал гэдэг хүний багийн “тоглогчид” мөн биз дээ
Цахилгаан авто машин эрдэнэтчүүдийн сонирхлыг татаж байна
99.999-ийн эзэд буюу “Ачит Ихт”-ийнхэн
Амарын талбай аранжин зэсийн өнгөөр туяарч байна
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна
П.Пүрэвлхагва: Өмнөх хүн чинь хурдан ч ярьдаг, хурдтай ч ажилладаг байсан шүү
Д.Өсөхбаяр: Мөнхдалай дарга аа, юунаас нь айгаад, гацаад байгаа юм бэ
Сүм, хийдийн 7 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ
Ажил хаялт нийгмийн цехүүдийг хөлдөө чирэх үү
Уурхайчны хүү “Уурхайчин” л болох ёстой гэж үү
Ажил хаялтын эргэн тойронд...
Ажил хаялтын эргэн тойронд...
9-р сар. 17, 2023, 4:49 p.m.
Д.Мөнхбат: Хичээлийн шинэ жилийн нээлтийг өөрчилье
Уурхайчны хүү “Уурхайчин” л болох ёстой гэж үү
Б.ОЮУНБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОЖЭЭ
П.Пүрэвлхагва: Өмнөх хүн чинь хурдан ч ярьдаг, хурдтай ч ажилладаг байсан шүү
О.Ариунгэрэлт: Уран эгшигийн хичээлийг цахимаар явуулна
Ажил хаялт нийгмийн цехүүдийг хөлдөө чирэх үү
Д.Өсөхбаяр: Мөнхдалай дарга аа, юунаас нь айгаад, гацаад байгаа юм бэ
Ажил хаялтын эргэн тойронд...
Аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан болж байна
Сүм, хийдийн 7 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ
Н.Учрал: Цахимжуулалтаар Орхон аймгийг  улсын хэмжээнд жишиг аймаг болгох боломжтой
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
“Санаачилгатай Эрдэнэт хүн”  Та  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд саналаа өгнө үү
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг үндсэн хөрөнгөнөөс хасжээ
Төрийн өмчийн 39 байгууллагад 304 тээврийн хэрэгсэл байна
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэв