Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.21 Үүлэрхэг Орхон -18° / -6° USD 3607.00▼ EUR 3961.93▲ CNY 540.35▼ RUB 44.04▲ KRW 2.70
Шуурхай
SI card
ДАШИНЧИЛЭН СУМЫН ӨНДӨР НАСТАН С.ДОЛГОРЖАВ “АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР ШАГНУУЛЛАА

ДАШИНЧИЛЭН СУМЫН ӨНДӨР НАСТАН С.ДОЛГОРЖАВ “АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР ШАГНУУЛЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Наян нас хол гарсан азай буурал Санжаажамцын Долгоржав гуай малаа маллаж, үр хүүхдүүдтэйгээ Дашинчилэн сумын Лах багийн нутагт амьдарч байна. Есөн хүүхэд төрүүлж өсгөн 100 гаруй ач зээгээ тойруулан монгол хүний малч удмыг залгамжилж яваа С.Долгоржав гуайд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон гардуулсан юм.

Дашинчилэн сумын уугуул С.Долгоржав ханийнхаа хамт хүүхдүүддээ малчин, сувилагч, багш зэрэг мэргэжил эзэмшүүлэн, өнөөдөр үр хүүхдүүд нь улс эх орондоо хөдөлмөрлөж явна. Малчны удам залгаж хүү, охид нь малчин болж, нутаг орондоо аав ээжийнхээ гал голомтыг сахин, мал сүргээ өсгөн амьдарч яваа юм. Хүүхдүүдээс  нь “Аймгийн хошой аварга малчин”, “Аймгийн Алдарт уяач” төрөн гарчээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card