МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Алматы хотод 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зохион байгуулсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээний 3 дахь удаагийн хуралд оролцлоо.

Хурлын нээлтэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал үг хэлэв. Тэрбээр “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны санаачилсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээнээс зохион байгуулдаг туршлага судлах, мэдээлэл солилцох арга хэмжээнүүдийг манай улсын авлигатай тэмцэх байгууллага дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэх авах, шилэн хэмээх цогц “5Ш” ажиллагааг явуулж байгаа, санхүүгийн мөрдөн шалгах болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудаас 2022 онд 12.2 сая ам.долларыг эргүүлэн авчирч чадсан” талаар хэлсэн үгэндээ дурдлаа.

Хурлын үеэр эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагын дарга, хошууч генерал Асхат Жумагалитай хоёр талын албан уулзалт хийж, хоёр орны авлигатай тэмцэх байгууллагын сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтаран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын төлөөлөгчид БНКУ-ын Санхүүгийн хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзаж авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар авлигын гэмт хэрэгт хамтран дэмжлэг үзүүлж ажиллах, авлигатай тэмцэх сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА