МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж байна
Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж байна

Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүн, үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр эхэллээ. Үйлдвэрийн газрын бүтцийн цех, нэгжүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр иж бүрэн тайлагнадаг. Үйлдвэрийн хэмжээнд тайлангийн хурал зохион байгуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/62 тоот тушаалаар бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг хэлэлцэн, үр дүнг үнэлж, дүгнэх журмыг баталсан. Уг журмын дагуу оны нэгдүгээр улирал болон эхний 9 сарын тайланг цех нэгж дээр нь цомхон ажлын хэсэг хэлэлцэх бол хагас болон бүтэн жилийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэй ерөнхий ажлын хэсэг үнэлж дүгнэж байхаар заасан. Үүний дагуу үйлдвэрийн газрын нийт 34 бүтцийн нэгжийн эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг нэгдсэн байдлаар дүгнэн, хэлэлцэж байна. 

2023 оны эхний хагас жилийн тайлангийн хурал Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн үйл ажиллагааг хэлэлцэж эхэлсэн бол Геологи хайгуулын экспедици, Чанарын хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн төв, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Дулааны цахилгаан станц зэрэг үйлдвэрлэлийн цехүүд хагас жилийн ажлаа үргэлжлүүлэн танилцуулж байна. Үйлдвэрийн газрын оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн, дүгнэх хурал гурван өдөр үргэлжилж, баасан гаригт нийгмийн болон нийтлэг үйлчилгээний цехүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээр дуусах юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН