Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
А.Түвшинжаргал: 1965 шонгийн гэрлийг хэзээ асаах юм бэ

А.Түвшинжаргал: 1965 шонгийн гэрлийг хэзээ асаах юм бэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Аймгийн Засаг даргын шуурхай дээр хотын гэрэлтүүлгийн асуудлыг хөндлөө. “Эрдэнэт Ус ДТС”-ын ерөнхий инженер Д.Содномжамц “Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1965 гаруй шонгийн гэрэл асахгүй байгаа. Хоёрдугаарт шонгийн гэрэлтүүлгийг солиход ашигладаг хоёр ширхэг автовишк байдаг. Түүний нэг нь эвдэрсэн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Ашиглах боломжгүй, засч сэлбээд түүний дараа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж байж ажиллуулах ёстой болсон. Нөгөө талд манай байгууллага гэрлийн шонгийн толгой солих сэлбэг, нөөцөө бүрдүүлсэн. Ажиллах боловсон хүчин, хүчин чадлын хувьд ч боломжийн байгаа. Ганцхан асуудал нь автовишк л байна. Ямар ч байсан тодорхой хугацаанд асахгүй байгаа гэрлийн шонгуудаа асдаг болгоно” гэлээ.

Энэ асуудалд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “ Асахгүй байгаа 1965 шонгийн гэрлийг тэгээд яг хэзээ асаах боломжтой юм бэ. Ажлаа зөв хуваарилаад шонгуудын гэрлийг солих ажилд танайх анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Аймгийн хэмжээнд 6325 гэрлийн шонгийн 6784 толгой бүхий гэрлээс хэвийн ажиллагаатай нь 4819, асахгүй байгаа 1965 толгой байгаа аж. Баян-Өндөр сумын гэрэлтүүлгийн 71 хувь нь асаж байгаа бол үлдсэн нь асахгүй байгаа гэнэ. Энэ 7 хоногоос асахгүй байгаа гэрлийн шонг ажилд оруулах, асаах тал дээр анхаарч ажиллахаар болжээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card