Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ

30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын замын хөдөлгөөний өнөөгийн байдал, түгжрэл харьцангуй бага байхад, Түргэн тусламжийн дуудлага 30 минутаас дээш хүлээлгэж буй нь харамсалтай. Хүний амь нас эрүүл мэндийг маш түргэнээр ирж аврах үүрэгтэй Түргэн тусламжийнхан яагаад заавал 30 минут хүлээлгэх ёстой вэ. “Аймгийн төсвөөс 120 сая төгрөгийг яаралтай тусламжийн дуудлагыг түргэн шуурхай үзүүлээрэй” гэж өгсөнийг аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад удаа дараа сануулж байгаа. Дээрх 120 сая төгрөгийг түргэн тусламжийн тасгийн мэргэжилтэн, ажилтнуудын илүү цагийн цалинд зарцуулна. Цалин хөлснөөс гадна нэмэлт хөлс аваад, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа өвчтөн дээр хамгийн хурдан хугацаа 30 минутын дотор очно гэж байгаа мэргэжлийн байгууллагын саналыг судалмаар байгаа юм. Орхон аймагт 30 минутаас хурдан очдог Түргэн тусламж хэрэгтэй. “Үүнийг хийж чадахгүй бол одоогийн удирдагууд өөрийн саналаар огцорсон ч багадна” гэж аймгийн удирдлагын иргэдтэй хийсэн уулзалтад олон хүн ярьсан. Ярьсаар, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card