Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО

ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар Хуралдааны дэгийг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн аймгийн ИТХ дөрвөн жил ямар дэгээр хурлаа хийж, бодлогын баримт бичгээ боловсруулж баталж явах вэ гэдэг Дэгээ хэрхэн баталснаас шалтгаална. Хуралдааны үеэр удаа дараа зөрчил гаргасан төлөөлөгчдөд Хариуцлагын арга хэмжээ авахаар оруулсан байна. Учир нь удаа дараа дэг зөрчиж, олон юм ярьдаг төлөөлөгчдөд эхний удаа сануулга өгнө. Бүр болохгүй бол хуралдаанд санал өгөх эрхийг нь эдлүүлж, үг хэлэх эрхийг нь хязгаарлахаар заажээ. Харин удаа дараа гэхээр хэдэн удаа зөрчил гаргавал Хариуцлагын арга хэмжээ авахуулах вэ гэсэн төлөөлөгчийн асуултын хариулт бүрхэг хэвээр үлдэв. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх тогтолцоогүй байсаар ирсэн бол орон нутгийн хурлын байгууллага төлөөлөгчдөдөө Хариуцлага тооцож эхэлсэн нь ёс зүйн хэм хэмжээ тогтох зөв эхлэл гэж харахаар. Ямартай ч Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 20 бүлэг 130 заалттай Хуралдаан явуулах дэгээ ярсхийтэл олонхийн саналаар баталлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card