МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ
О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ
Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлгээр манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нарын 2016 оны ХОМ-ийг уншигчиддаа хүргэж байна. Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын ХОМ-ийг гаргахдаа мэдүүлэг гаргагчийн Орлого, Гэр бүлийн орлого, Орон сууц-барилга байгууламж, Тээврийн хэрэгсэл, Мал аж ахуй, Газар, Үнэт эдлэл-урлаг, түүхийн үнэт зүйлс, Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, Авлага, Зээл гэсэн 10 хэсгээр задлан гаргадаг ажээ. УИХ-ын 47 дугаар тойргийн сонгогчдоос парламентад суух “тийзээ” өвөртөлсөн, төрийн эрх барих дээд байгууллага дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн 2016 оны орлогоо ийнхүү мэдүүлжээ. Орлого. Түүний өөрийнх нь жилийн орлого 33 сая 353,9 мянган төгрөг байна. Энэ удаад түүний орлого 2015 оныхоос өссөн дүнтэй гарчээ. Тэрбээр 2015 оны ХОМ-тээ өөрийн орлогыг 22.8 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Түүний гэр бүл 2015 онд нэг ч төгрөгийн орлогогүй байсан ч өнгөрсөн онд огцом дээшилж, 15.6 сая төгрөг олжээ. Ямар ч байсан 2016 оны хувьд О.Баасанхүү гишүүний хувьд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 48 гаруй сая төгрөгийг өмнөх оноос илүүтэй олж чадсан байна. Орон сууц. О.Баасанхүү гишүүн орон сууцны нэг, бусад зориулалтын нэг, нийтдээ хоёр орон сууц, барилга байгууламжаа 395 сая төгрөгийн үнэтэй хэмээн бүртгүүлжээ. Тээврийн хэрэгсэл. Энэ үзүүлэлт дээр эрхэм гишүүн маань бусдыг бодвол их даруухан аж. Тэрбээр 33 сая төгрөгийн үнэтэй ганцхан ширхэг “Тоёота кроун” машинтай гэнэ. Мал аж ахуй. Эрхэм гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй, үнийн дүн нь 70 сая төгрөг. Газар. Нийт 80 сая төгрөгөөр үнэлсэн, эзэмших эрхтэй 700 метр квадрат хоёр газартай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл. Түүнд одоогоор үнэт зүйл, урлаг түүхийн үнэт эдлэл байхгүй. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл. Нийтдээ 70.2 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй. Тэрбээр 2015 онд 45.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй байсан бол өнгөрөгч онд үүнийгээ 25 орчим сая төгрөгөөр өсгөсөн байна. Авлага. Эрхэм гишүүн О.Баасанхүү нэр бүхий гурван иргэнээс 152 сая төгрөгийн авлагатай ажээ. Зээл. Түүнд ямар нэгэн зээл байхгүй гэнэ. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт. Түүний хувьд “Мөөний” ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг эзэмшдэг. Мөн “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн 2144 ширхэг хувьцаатай аж. Эрх, патент, тусгай зөвшөөрөл. Байхгүй. Эрхэм гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 он ямар ч байсан хоёр дахь удаагаа төр түшилцэхээр парламентад сонгогдсоны зэрэгцээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь нэмэгдэж, хадгаламжин дахь хөрөнгө нь өссөн ээлтэй жил байсан бололтой. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН