МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Эх орон, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа “Эрдмийн баяр”-ын өдөр, 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье. Улс, орон нутгийн хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон, аймаг хот хөгждөг тийм цаг үе нэгэнт ирсэн билээ. Мөн чанартай боловсрол нь бүтээмж болон мэдлэгийг дэмжин хөгжүүлж, бичиг үсэг, математикт суралцахтай ижил задлан шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, танин мэдэхүйн чадвар, хувь хүний хөгжил буюу ХҮН болж төлөвших харилцааны чадваруудыг хөгжүүлдэг гэдгийг манай ээж аавууд, бүх шатны багш, сурган хүмүүжүүлэгчид сайн мэдэх билээ. Иймд чанартай боловсрол, чадварлаг иргэдийн мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засгийг бэхжүүлсэн аймаг, хот байх нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Орон нутгийнхаа бие даасан байдал, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал боловсролын салбараа байнга бодлогынхоо цөмд байлгаж, дэмжиж ирсэн. Цаашид ч олон талаар, бүхий л боломж нөхцөлөөр дэмжиж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. Энэ хичээлийн жилд 34 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 19554 сурагч суралцана. Мөн Орхон аймагт эрдмийн уурхай болон ажиллаж байгаа их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд Эрдэнэтийн гэх боловсролын брэндийг эзэмшиж, өрсөлдөх чадвартай, чадварлаг олон олон оюутан залуус суралцана. Боловсролын салбарын бүтээлч, оюунлаг, эвсэг хамт олон, Орхон аймгийнхаа хөгжлийн хурдасгуур, манлайлагчид байгаад тань талархаж, хүүхэд багачууд, оюутан залуус маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН