МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу
А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу
            Долоодугаар хороолол, эко хороолол, зургаадугаар микр, гуравдугаар микр, хоёрдугаар микр гээд төв зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагуудын эмх цэгц,  байдал замбараагаа алдлаа. Орхон аймаг Мэргэжлийн хяналтын газар байна уу. Ажлаа хийж байна уу. Зургаадугаар микрын өмнө Эрдэнэт голын голдиролыг дураараа өөрчлөн автозамтай зэрэгцүүлэн шороо овоолоод  хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна, иргэд. Замбараагаа алдаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ажлаа хийгээч. Газрын харилцаанд нь үүрэг өгөхлөөр Мэргэжлийн хяналт дүгнэлт гаргаж өгөх ёстой гэдэг. Мэргэжлийн хяналт нь дүгнэлт гаргаж өгдөггүй. Өргөтгөл нураагдахгүй удаж байна, дураараа баригдсан айлын хашаа буухгүй удаж байна. Зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс болоод шүү. Дараа нь долоодугаар хороолол, эко хорооллын зам дагуух хог дийлдэхээ байлаа. Хот тохижуулах газар, Хотын захирагчийн алба, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, 7А хорооллыг судлах ажлын хэсэг, Эко хорооллыг судлах ажлын хэсэг юу хийж байна вэ. Ямар дүгнэлт гаргачихаад байгаа юм бэ. Яаж шийдэх гээд байгаа юм бэ. Тэр эко хороолол гэж нэг хэл амтай газар байна. Оршин суугчид нь өөрсдийнхөө хүсэлтээр орсон. Тэнд нь ус байхгүй, дулаан байхгүй, цахилгаан байхгүй. Бүх асуудал дээр хэл ам хийж байдаг. Тэр хундаам нэмж баригдахгүй гэсэн. Гэтэл баригдаад л цаашаа яваад байна шүү дээ. Аймгийн төр захиргааны удирдлагууд байж нэг компанийн үйл ажиллагааг зогсоож чадахгүй, ард иргэдийнхээ учир начрыг ч олж чадахгүй байна, бид нар. Ажлын хэсгийн дүгнэлтээ яаралтай танилцуулах хэрэгтэй байна. Долоодугаар хороолол гэж хогондоо дарагдсан. Түүнийг нь нэг удаа түрсэн болоод орхисон. Хашааг нь буулгасан. Бүр дордсон. Хашаан доторх овоолсон шороо нь хэвээрээ. Байдал нэг тийм, сайнгүй л байгаа. Үүнийг хаанах хийх ёстой юм бэ. Хөрөнгө мөнгө гаргаад хий, дараа нь шүүхээр асуудлаа шийдүүлье гээд Засаг дарга үүрэг өгсөн. Одоо хүртэл байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагууд, өөрсдийн эргэн тойрны зам, гарцыг хийх ёстой. Гэтэл хийдэггүй, төрийн мөнгийг хүлээгээд л байдаг. Үүнийг хийлгэдэг байгууллага нь Хууль эрх зүйн хэлтэс үү, Газрын алба уу.  Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол эко хорооллын эргэн тойронд ямар захирамжаар ямар газар олгогдсон юм бэ. Тэрийг Цолмон дарга нэг судлаач. Нэг хүнсний дэлгүүр байсан. Тэр бол газрын ямар ч зөвшөөрөлгүй. Би түүнийг сайн мэдэж байна. Хажууд нь дахиад контейнер, нэмээд дугуй засвар. Ингээд л хүмүүс дураараа юмаа зөөгөөд яваад байдаг бол манай хяналт тавьдаг байгууллагууд юугаа хийх гээд байгаа юм бэ. Очоод шаардлага тавьсан албан тушаалтныг хэл үгээр доромжилдог. Эсэн бусын юм ярьдаг, ийм дураараа дургисан иргэдтэй байна. Төр гээд дандаа хайр зарлаж болохгүй. Төрийн юм бол хууль дүрэм, тогтоол шийдвэрийн дагуу л явна. Үүн дээр тодорхой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байна. “Орхон АЗЗА” замын хөвөөний засваруудыг хийх шаардлагатай байна. Та бүгдийн тавьсан нөхөөс задраад, буцаад тавигдаад байна. Ямар чанартай, юугаар тавигдаад байгаа юм бэ. Тэрийгээ ард иргэдэд тайлбарлах хэрэгтэй. Төсвийн хөрөнгийг замын нөхөөс хийх маягаар үрэн таран хийлээ гэж иргэд шүүмжилж байна. Энэ маш зөв. Ажил хийхээр шалгарсан компаниуд их сайн, чанартай газрууд гэж би ойлгодог. Хийж байгаа ажлыг нь манай Барилга, захиалагчийн алба хянаж байна. Мөнхдалай дарга зөв менежмент гаргаж ирлээ гэж би харж байна. Хийж байгаа ажлын хөрөнгө оруулалтуудыг Засаг даргын шуурхай дээр долоо, долоо хоногоор мэдээлж байна гэдэг бол их зөв зүйтэй алхам. Хэний компани хаана, юу хийсэн нь мэдэгдэхгүй, ямар мөнгөөр хийсэн нь мэдэгдэхгүй, хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй баахан юм гараад ирдэг. Манай Эрдэнэтийн иргэд ч гэсэн хараг л дээ. Ингээд нээлттэй мэдээлээд явж байгаа нь сайн. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН