МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Соёлчхүү дарга аа, өнөөх төрийн албаны стандарт энэ тэр нь яасан бэ
Д.Соёлчхүү дарга аа, өнөөх төрийн албаны стандарт энэ тэр нь яасан бэ
[sgmb id="1"]           Д.Соёлчхүү дарга аа, таны өнөөх зарчимч хатуу, чанга шаардлага сүүлийн үед яасан их үгүйлэгдэнэ вэ. Шувууд буцаж, навчис шарлаж уйтай намрын өнгө орсон энэ цагт дарга нарын тавьдаг зарчимч шаардлага цагийн аясаар эрч нь суларч, өнгө нь гандаж сүүлдээ бүр амтгүй хоол шиг болов уу гэж асуухад өөрийн эрхгүй хүрлээ. Уг нь цагтаа та аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зангарагаар хэлтэс, алба, агентлагийн дарга нарт хатуухан шаардлага тавьж түүнийгээ биелүүлэхийг нэхэл хатуутай шаарддаг байсан. Түүний нэг нь төрийн байгууллагын дарга нарыг төрийн албаны стандарт, хэм хэмжээг баримтлахыг нэхэл хатуутай шахан шаардаж байсан билээ. Аймгийн Засаг даргын шуурхай дээр агентлаг, хэлтэс, албадын дарга нар төрийн албаны стандартын дагуу хувцас өмсөж байхыг үүрэгдсэн. Үүний тулд “Монгол шуудан”-гийн дарга Алтаншагайг эрээн цамц өмсөж ирсэн учраас шуурхай дээрээс хөөж, дахин ийм асуудал гаргахгүй байхыг сануулж байсан удаатай. Харин тэр цагаас хойш мөнөөх Алтаншагай дарга дориун гэгч нь хүмүүжиж өнөөдрийг хүртэл костюм  пиджакнаас салахаа байсан. Мөн зарим дарга нар гудамжинд салхилж яваа мэт эрээн цамц жинсэн өмднөөсөө татгалзаж ямар ч байсан долоо хоногт нэг удаа болдог Засаг даргын шуурхай дээр зангиа зүүхгүй ч гэсэн гоонж өмсдөг байсан нь саяхан. Эмэгтэй дарга нарын хувьд ч эрээн мяраан, хурц тод  өнгийн хувцас өмсөхгүй албан ёсны байдлаар хувцаслахыг үүрэгдэж билээ. Гэтэл сүүлийн үед Засаг даргын шуурхай дээр ирж байгаа дарга нарыг харвал зуны амралтнаасаа салаагүй шахам богино эрээн цамцаар гоёж, бариу жийнс жийж босоо хүлээн авалтад оролцох гэж байгаа мэт хувцаслах нь хэрээс хэтэрсэн байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч тэр, лангууны ард зогсож буй худалдагчаас ялгаагүй ноосон цамцаар “жигдэрч” шуурхайд биш салхинд зугаацаж яваа мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Бүр сүүлдээ энд тэндхийн агентлаг, хэлтсийн дарга нарыг эзгүй хойгуур нь орлон ирж байгаа нөхдүүд биеийн тамирын хувцас, бариу цамц энэ тэрээр “гангарсан” байгааг ажвал Шуурхайд биш харин эсрэгээрээ аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийж байгаа мэт харагдаж байна. Эдүүгээгээс найман зууны тэртээ их эзэн Богд Чингис хаан албатууддаа “Тангуд улс мөхөөгүй гэдгийг  өглөө бүр сануулж бай” хэмээн захиж байсанчлан Соёлчхүү дарга та хэлтэс, агентлагын дарга нартаа ядаж л сард нэг удаа төрийн албаны стандартын дагуу хувцаслахыг сануулахгүй бол нэг л биш ээ. 
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН