МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв”-тэй боллоо
Гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв”-тэй боллоо
             Манай аймгийн жирийн иргэдийн хувьд төдийлөн мэддэггүй, цаасан дээр нэр төдий оршдог, нэр бүхий ганц даргатай, хашаа хатгасан газар нь тэртээ хол учраас зүглэх хүн ховор нэгэн газар байсныг зарим уншигч санаж буй болов уу. Энэ байгууллагыг “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” гэдэг. Зарим нэг хүн н.Баатарчулуун даргын албан байгууллага гэвэл төсөөлөх байх. Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөртөө цаасан дээр биетэй, цасан дээр нэг даргын мөртэй энэ байгууллагыг Эрдэнэт хотын хөгжлийн төлөө амь оруулж бодит биетэй болгох талаар багтаасан. Нэг талаар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх үүднээс энэ ажлыг Эрдэнэт сэтгэлтэй Эрдэнэтийн залуус хийж чадна гэж үзсэн үү аймгийн Засаг даргын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйтэй инженерүүдийн нэг болох доктор Г.Энхбаярыг “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ даргаар урьж ажиллуулж аймгийн зүгээс хөрөнгө, санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Аймгийн Засаг даргын шуурхай дээр тус байгууллагын дарга Г.Энхбаяр энэ онд хийсэн ажлынхаа талаар танилцуулсан юм. Шинжлэх ухаан технологийн паркийнхны хийсэн бодит биелэл тун удахгүй Эрдэнэт хотод гагнуурын электродын үйлдвэрээр нээлтээ хийнэ. Энэ сарын 12-нд туршилтын журмаар хоёр тонн электрод үйлдвэрлэсэн нь амжилттай болжээ. Одоо бүтээгдэхүүнээ сорьцын баталгаажилтын шинжилгээнд өгөөд байгаа аж. Мөн эдний хийсэн сонирхолтой ажил нь аймагтаа “Хүний экологийн төв”-ийг байгуулсан аж. Энэ төв нь хүний эрүүл мэндэд үзүүлдэг хими, биологийн сөрөг нөлөөллийг судлах зорилготой. Үүний зэрэгцээ дээрх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьжээ. Тэд хүний төлөө судлах лабораторийг бүрэн ашиглалтад оруулсан. Харин ирэх жил биологийн сөрөг нөлөөллийг судлах лаборатори нээхээр төлөвлөжээ. Улмаар 2019 оноос эхлэн анхны хор саармагжуулах бүтээгдэхүүнүүдийг Эрдэнэт хотноо үйлдвэрлэж эхлэх зорилт тавьж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тун удахгүй манай аймаг Гагнуурын электродын үйлдвэртэй болохын зэрэгцээ “Хүний экологийн төв”-ийнхөө хаалгыг нээх гэж байна.[sgmb id="1"]  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН