МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
1975 оны сүүлчээр Эрдэнэт хотод 15748 хүн амьдарч байсны 9198 нь зөвлөлтийн иргэн байжээ. Үлдсэн 4550 хүний 2078 нь монгол цэргийн зохион байгуулалттай барилгачид, 2472 нь шинэ тутам суурьшсан монгол иргэн, ажилчид байсан. Тэр үед Зөвлөлтийн барилгын байгууллагад дөрвөн мянга орчим хүн ажиллаж байсны дотор 518 монгол хүн ажиллаж, 150 орчим өрхтэй байжээ. Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд тухайн үед 595 сая шилжих рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, “Эрдэнэт” үйлдвэр анхны өртгөө 6.6 жилийн дотор нөхөхөөр тооцсон байна. 1974 онд Эрдэнэтийн овооны ар талын хөндийд /одоогийн хивсний үйлдвэрийн ард/ Эрдэнэт хотын анхны байгууллага болох холбооны салбар, ус цаг уурын станц, хүн эмнэлэгийн салбар, эмийн сан, 12 суудалтай нийтийн хоолны цех, гурван худалдагчтай дэлгүүр байгуулагдаж, 10 гэр, геологи хайгуулчдаас үлдсэн хоёр воганчигт үйл ажиллаагаа эхэлсэн түүхтэй. 1973 оны арваннэгдүгээр сарын 18-нд Эрдэнэт хотын анхны тоосгон барилгын суурь тавих ёслолын ажиллагаа болж, Зөвлөлтийн мэргэжилтэн, бетончдын бригадын дарга Матейчук одоогийн Орос 16 дугаар сургуулийн суурийн бетоныг цутгажээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1974 оны долоодугаар сарын 31-ний 207 дугаар зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог байгуулж тус хорооны даргаар Чойндонг томилсон байна. [sgmb id="1"] БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар зарилгаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрдэнэт хот болгож Баян-Өндөр, Найрамдал хороог байгуулж Булган аймгийн Хялганат хороог Эрдэнэт хотод харьяалуулсан байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН