МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
              Аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэдтэй хийх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ням гарагт 13.00 цагаас 17 дугаар сургуулийн урлагийн зааланд Даваат, Шанд багийн иргэдтэй уулзлаа. Засаг дарга Д.Батлут “Бид өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд уулзалдаж байсан. Тэр үед бид та бүхэнтэй хийх ажлынхаа талаар ярилцаж, санал бодлоо солилцон тулгамдсан асуудлыг шийдэх талаар ярилцсан. Өнөөдөр манай багийнхан нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавихаар уулзаж байна. Та бүхнийхээ үгийг сонсохоор ирлээ” гэсэн юм. Мөн энэ үеэр өнгөрсөн онд иргэдийн уулзалтаас гарсан саналуудыг ажил хэрэг болгосноо танилцуулав. Өнгөрсөн жил Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзаж, тэндээс гарсан санал хүсэлтийг 40 багц ажил болгон хэрэгжүүлж үр дүнд  хүрсэнээ онцлов. Иргэдийн зүгээс аймгийн Засаг даргын хэрэгжүүлсэн ажлуудыг амьдралд нийцтэй, ирээдүйгээ харсан, иргэдэд чиглэсэн олон ажил хийж амжуулсан нь бидэнд мэдрэгдэхийн зэрэгцээ үр дүнгээ өгч байна гэв. Тухайлбал, шөнийн 03.00 цаг хүртэл баар, ресторан ажиллаж, 24 цагийн дэлгүүрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь архидалт нэмэгдсэн гэхээсээ илүүтэй цаг үеэ олсон алхам болсон. Ахуйн хүрээнд архидалт буурч байна, уух шаардлагатай хэн нэг нь зориулалтын газарт нь очиж үйлчлүүлэх ёстой гэдэг байр сууринаас хандаж байлаа.  2018 онд орон нутгийн төсвөөр хөрөнгө оруулалт, их засварын 60 гаруй ажил хийнэ. Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил хийхэд 4 тэрбум 220 сая, их засварын 38 ажилд 1 тэрбум 711.8 сая төгрөг зарцуулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийхээр болсон гэдгийг энэ үеэр Засаг дарга танилцуулсан. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлууд нь тооцоо судалгаанд үндэслэсэн, жирийн иргэдэд хүрсэн, үр дүнтэй ажил болсон гээд Засаг дарга Д.Батлутын багт “сайн” үнэлгээ өгч байгаагаа иргэд  илэрхийлсэн юм.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН