МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Яасан харанхуй юм бэ гэж хашгирахаас ганц ч гэсэн лаа асаа
Яасан харанхуй юм бэ гэж хашгирахаас ганц ч гэсэн лаа асаа
Олон улсын Хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас “Хүний эрхэд ээлтэй сургууль” сургалтыг 5-р сургууль дээр аймгийн бусад сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа. “Эмнести интернэшнэл байгууллага” нь хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын төлөө 150 гаруй орны 7 сая гаруй дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний байгууллага юм. Энэ байгууллагын Монгол дахь салбар 1994 онд байгуулагдсан. Монголын эмнэести интернэшнл байгууллага цаазаар авах ял оноохыг ямар ч тохиолдолд эсэргүүцэхийн хамт Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг, хүнлэг бус, нэр төрийг доромжлох нь ял шийтгэл гэж үзэн халахыг уриалдаг. Тус байгууллагын Орхон аймгийн зохицуулагч Л.Ихзаяа “Манай аймгаас 4,13-р сургуулиуд “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрт хамрагдсан. Одоо 5-р сургуулийн хүсэлтээр хөтөлбөрийн сургалтыг хийж байна.” гэв. Өнөө үед цахим мэдээлэл, интернэтийн хэрэглээ өндөр болсон учир хүүхдүүд нийгэм, хамт олноосоо хөндийрч байна. Тэд сургууль дээрээ хүний эрхийн ойлголтыг багаасаа сурч, өөрийнхөө эрхийг, бусдын эрхийг хүндэлж сурах юм. “Эмнести интернэшнл” байгууллагаас багш нар зааж байгаа хичээлийнхээ агуулгад хүний эрхийн талаар хэрхэн тусгах талаар зөвлөмж өгч байна. Хүүхдүүд хөтөлбөрт оролцож, илтгэлийн уралдаан, фудволкны баяр зэрэг хамт олноороо оролцох олон ажиллагаанд оролцох юм. “Яасан харанхуй юм бэ гэж хашгирхаас ганц ч гэсэн лаа асаа” гэсэн уриалгыг хөтөлбөрт хамрагдсан сургуулийн сурагчид гаргажээ. Хүүхэд сургуулийн орчинд дарамт, айдас дор байна уу, багш нарын харилцаа хүүхдэд дарамт учруулдаг уу, тэд сургууль руугаа яардаг уу гээд олон асуултын хариултыг сурагчид багштайгаа, аав ээжтэйгээ хамтран шийдэхэд хүний эрхийн олон улсын байгууллага тус болох юм байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН