МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссынхон манай аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутаас орон нутагт тулгамдаад байгаа асуудлаар хүсэлтээ тавьсан юм. Үүнд нэгдүгээрт, өвөлжилт хүндрээд зогсохгүй зудын байдалд байгаа орон нутгийн онцлогийг харгалзан 300 тн өвс, тэжээл шаардлагатай байна. Хоёрдугаарт, үерийн далангийн хөрөнгө оруулалтад шаардлагатай 22.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгөхөд дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт хотын төвийн байшин хороолын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахад шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийг шийдэхэд тусламж үзүүлэх, аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, Жаргалант суманд тус бүр нэг нэг фургон автомашин шаардлагатай байгаа. Мөн малын ариутгал халдваргүйжилтийг хийхэд зориулалтын “Люк” машин хэрэгтэй байгаа учраас эдгээр асуудлыг шийдэхэд Онцгой комиссын зүгээс дэмжлэг хүссэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин “Орхон аймгийн хувьд үнэхээр зудын байдалд байгаа. Мэдээллээс харвал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 26 удаа цас орсон зэрэг нь өвөлжилт хүндрэхэд нөлөө үзүүлсэн байна. Онцгой комиссын зүгээс улсын нөөцөөс танай аймагт 50 тн өвс үнэгүй олгох, 50 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох хуваарь хийсэн байсан. Газар дээр нь бодит байдалтай танилцлаа. Амйгийн хэмжээнд 100 гаруй мянган толгой малтай, танай аймаг. Гэтэл Өвөрхангай зэрэг бусад аймаг 3 сая толгой малтай. Тэдэнд 300 тонн өвс үнэгүй өгч байгаа. Иймээс танай зүгээс тавьж байгаа хүсэлтийг харгалзан 200 тонн өвс үнэгүй олгоё. Үерийн далан, ЦРП-гийн өргөтгөлтэй холбоотой асуудлыг одоо шийдэх боломжгүй. Улсын төсөв батлагдсан. Нэг аймаг 22.3 тэрбум төгрөг гаргаад шийдэх боломжгүй нь үнэн. Ирэх оны төсөв батлагдах үед анхаарч үзье. Танайхны хувьд УИХ-ын гишүүддээ сайн ханд. Баасанхүү гээд мундаг улс танай аймгаас сонгогдсон. Тэдэнтэйгээ холбоотой бай. Хоёр машины нэгийнх нь асуудлыг шийдье. Эрүүл мэндийн яаманд фургон автомашин байгаа гэнэ. Цувуулаад шийдчихье” гэлээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН