МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчдийн хурал болов
Тэргүүлэгчдийн хурал болов
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан болов. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, С.Батжаргал, Д.Эрдэнэбат, И.Баасанжав нар оролцсон юм. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд, 1-д Хуралдаан зарлах тухай 2-д Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудал багтсан юм. “Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд хуралдуулж өгнө үү” гэсэн саналыг аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс гаргасан байна. Ээлжит X хуралдаанаар аймгийн Засаг даргын зүгээс 1-д Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай 2-д Аймгийн авто тээврийн талаар баримтлах 2018-2020 оны бодлого батлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулав. Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын гаргасан саналыг хэлэлцээд дэмжиж, аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд хийхээр тогтлоо. Аймгийн ЗДТГ-ын зүгээс монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарим иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнуулахаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв. Энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Их барилгын хэлтсийн даргын зөвлөх Булгаагийн Алтанхуяг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн даргын зөвлөх Бямбын Баттайван нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаанаас тодорхойлжээ. Алтан гадас одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Лувсанчүлтэмийн Батгэрэл, Авто тээврийн төвийн мэргэжилтэн Төмөрхуягийн Бадамсэрээжид нарын нэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Авто тээврийн төвөөс тодорхойлсон байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар нэгдүгээр сургуулийн эмч Магсарын Оюунцэцэг, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн ахлах сувилагч Галсандондовын Шижиртуяа нарын нэрийг тодорхойлжээ. Тэргүүлэгчид хэлэлцээд дээрх зургаан хүнийг дэмжин тодорхойлолтыг нь Ерөнхийлөгийн Тамгын газарт илгээхээр болов. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН