МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
Монголын төр өндөр настануудаа хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сарын үеэр 100-аас дээш настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2018 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол улсад 100-аас дээш настай 121 ахмад байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Эдгээр өндөр настнуудын 12 нь буюу 9.9 хувь нь эрэгтэйчүүд, 99  нь буюу 90.1 хувь нь эмэгтэйчүүд  ажээ.       Монгол улсын Ерөнхийлөгч 100-аас дээш настай ахмадуудад Сар шинийн баярын үеэр гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай.       Орхон аймгийн хамгийн өндөр настай иргэн бол 103 настай Э.Лхамсүрэн гуай. Эрдэнэ багийн Хабитатад оршин суудаг. XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өдөр Э.Лхамсүрэн гуайнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү зочлон Монгол улсын Ерөнхийлөгчийн бэлэг, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.         Эдүгээ үр ачаа тойруулан налайж суугаа Э.Лхамсүрэн гуай 1915 онд Архангай аймгийн Цахир суманд төржээ. Залуудаа Цахир сумандаа мал маллаж, нэгдэлдээ саалчин хийж явжээ. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 1981 онд анх Эрдэнэтэд шилжин ирсэн аж.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН