МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Билгүүнбат минь урлагийн замаар эргэлт буцалтгүй яваарай
Б.Билгүүнбат минь урлагийн замаар эргэлт буцалтгүй яваарай
“Төгсөх сурагчийн уянга” нэртэй урлагийн тоглолтоо үеийн найзууд, дүү нар, багш нартаа толилуулсан Лаборатори наймдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүнбатын ертөнцөөр та хэсэгхэн хором айлчлаад өнгөрнө үү. Энэ хавар дунд сургуулиа дүүргэж байгаа Б.Билгүүнбат сурагч насандаа ийнхүү хоёр дахь бие даасан тоглолтоо тавьж байгаа нь энэ юм. Эвлэгхэн хоолойтой, өөртөө итгэлтэй дуулах хүү тавдугаар ангид байхдаа анхны тоглолтоо хийснээс өнөөдөр урлагийн ертөнцөд олон шагнал, үзэгчдийн хэдэн мянгаар хэмжигдэх алга ташилтаас урам авчээ. Улсын чанартай “Би эстрадын дуучин” уралдааны шагналт байраас тэргүүн байр хүртэл гаргасан амжилт, ТВ-9 телевизийн “Одод болохын хүслэн” уралдааны гуравдугаар шат хүртэл оролцсон Б.Билгүүнбатын амжилт, түүний урлагийн замд цэцэг болон ургажээ. Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч Эргэж олдохгүй ээж минь ээ Алтаар алтаар хайлавч Ахиад заяахгүй аав минь ээ гэж уянгалуулан дуулах арван хэдхэн настай хүүгийн аав, ээжийн өмнөөс хоолой зангирсан олон үзэгч байсан байх. Лаборатори наймдугаар сургуулийн 12А ангийнхан найзынхаа тоглолтод бүжиглэж, дуулж байгаа нь хүүхдүүдийг ийнүү нэгтгэж,  хүчтэй болгон урлагт хөтөлсөн тус сургуулийн багш нарт баярлахаас аргагүй. Ангийн багш Баасанжаргал нь сурагчдаа урлагаар нэгтгэж, математикаар аймагт манлайлдаг хамт олон болгосон нь тэдний амжилтаас харагдаж байлаа. Б.Билгүүнбат “Уурхайчин” соёлын ордны тайзан дээр хоёр цагийн тоглолт хийхдээ өөрөө арав гаруй дуу дуулж, наймдугаар сургуулийн найрал дуу, цэнгээнт бүжгийн хамтлагийн тоглолттой, дахин уулзахын хүслийг үзэгчдийн сэтгэлд бадраасан сайхан тоглолт тавьсан юм. Салаа хархан гэзгэн дээр чинь Туузан цэцэг ахиад ургахгүй Ангийнхаа хаалгыг аяархан хаагаад Алдрайхан насаа үлдээлээ баяртай хэмээн 12А ангийнхан дуулж, багш нартаа хүндэтгэл үзүүлсэн нь “Төгсөх сурагчийн уянга” тоглолтын сэтгэл догдлуусан мөч байлаа.  Авьяаслаг, урлагт хайртай Б.Билгүүнбат маань энэ хавар дунд сургуулиа дүүргэж, урлагийн сургуульд элсэн суралцаад урлагийн замаар эргэлт буцалтгүй яваарай гэж олон мянган үзэгчдийн өмнөөс хүсэн ерөөж байна. М.Мөнх[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН