МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
“Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
Монгол ардын нэгэн дуунд “... Дан дээлтэй гарсан юмсан        Даараа болов уу яагаа бол       Даанч намайгаа зовоосон юмсан       Жаргаа болов уу яагаа бол...” хэмээн гардаг. Тэгвэл энэ дуу өнөө цагийн улстөрчдөд яг тохирох болоод байгааг юу гэж ойлгох вэ. Орон нутгийн сонгуулийн үеэр “... нэр дэвшигч миний бие нь сонгогч таны төлөө чөмгөө дундартал зүтгэе. Сонгогч таны номхон морины чинь ногт догшин морины чинь чөдөр болъё. Давхар дээлийг үзэн ядаж байна. Би дарга болохгүй, та нарын төлөө зүтгэнэ” хэмээн сөгдөн мөргөж байгаад л сонгогддог. Сонгуулийн дараа ялсан нэр дэвшигч эрийн сайндаа гараад ирсэн юм шиг өнөөх хэдэн сонгогчоо хоёр байтугай нэг нүдээрээ ч бараг л харахгүй дээ. За тэгээд нэг их удалгүй өнөөх ялсан нэр дэвшигч маань аймаг, сумын ИТХ-д нэг суудал чирч ирсэн гавьяагаа өндрөөр үнэлүүлэн албан тушаалаар шагнуулна. Ингээд л сонгуулийн үеэр дан дээлтэй манаргаж явсан намын нэр дэвшигч сонгуулийн дараа ялалтын бялуунаас хүртэж давхар дээлтэй дарга болоод сонгогчоосоо тасарч өгнө дөө. Ийм л дүр зураг өнөөдөр бидний нүднээ бүр хэвшчихжээ. Өнөөдрийн аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Олонхийг бүрдүүлэгч МАН-ынхан 30,  цөөнх болох АН-ынхан 3 суудалтай. МАН-ын 30 төлөөлөгчийн олонхи нь өнөөдөр дан биш давхар дээлтэй дарга нар болоод амьдралаас тасарсан шигээ яваа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Бүр зарим нэгний төлөөлөл болох Баянцагааны “депутат” Ш.Даваадорж нэгэн яамны хэлтсийн дарга болонгуутаа “Сонгогчид минь баяртай” гэж хэлээд Улаанбаатарыг зорьсон. Баянцагаан багийн сонгогчид “Улаанбаатарт байгаа миний төлөөлөгч Даваадоржид” гэсэн захиа илгээгээд ч түүний барааг нь бүү хэл сургийг нь ч сонсоогүй. Ш.Даваадорж ч нэг их удалгүй “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлөө өгснөөр Баянцагаан багийн сонгогчид эзэнгүй хаягдсан. Сонгогчдоо албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөнөөс “худалдчихаад”, улмаар бүр зугатаагаад “Нийслэл хүү” болоод сураг нь тасарсан Ш.Даваадоржийн тойрог буюу Баянцагаан багт нөхөн сонгууль болох ёстой. Аймгийн ИТХ-ын даргын зүгээс “Ш.Даваадоржийн тойрогт нөхөн сонгууль зарлах” асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд оруулж иртэл “Нийслэл хүү”-гийн хань хамсаатнууд, хамтран зүтгэгчид нь Баянцагаан багийн иргэдийг бүдэрсэн дээр нь түлхэх гэсэн шиг нөхөн сонгууль явуулахыг эсэргүүцлээ. Өөрөөр хэлбэл, Баянцагаан багийн иргэдийн хувь заяаг юман чинээ бодсонгүй. Баянцагааныхан[sgmb id="1"] “Дан дээлтэй гарсан Даваадорж төлөөлөгч минь Даараа болов уу яагаа бол Даанч намайгаа зовоосон юмсан Жаргаа болов уу яагаа бол” хэмээн амандаа аялсаар үлджээ. Харин Улаанбаатарт Баянцагааны Даваадорж  “Дан дээлээ давхар болгоод дарга болсоон, дахиад та нар надад хэрэггүй ээ” хэмээгээд дарга болоод амандаа дуу аялсан шигээ явна. Тэгээд ч өнөөдөр бид нэг л буруу дэвээд байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрийддэг хэрнээ 33 хүн бүгд л дарга албан тушаалтай болдог. Олонх, цөөнхий бүлгийн даргаас эхлээд хэлтэс, алба, агентлаг, үйлдвэрийн газрын дарга болчихно.  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш. Дарга нарын төлөөлөгчдийн хурал гэж нэрлэвэл таарна. Иргэд, сонгогчдын нэрээр сонгуульд ялчихаад ялсан намын өвөрт орж албан тушаалын бялуу хүртэнэ. Сонгосон сонгогчоо үл тоохоос гадна төрдөө төлсөн татвараас нь “Урамшуулал” нэрээр сар бүр 500 мянган төгрөгөөр торгоно. Өнөөгийн аймгийн ИТХ-аас дахиад ч хэдэн хүн давхар дээл буюу албан тушааландаа хайр зарлаад сонгогчдоо хаяад төрийн алба руу гүйхээр сэтгэл шулуудсан яваа гэнэ.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН