ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ном ярьж өгье”....”Цагаан гэгээ”.........
“Ном ярьж өгье”....”Цагаан гэгээ”.........
Амьдрал өдөр ирэх бүр цахимжиж, хуудас шажигнатал эргүүлэн уншиж, шимтдэг ном гээч агуу гайхамшгаас алхам алхамаар холдож буй нь өнөөгийн нийгмийн гамшиг юм. Дөнгөж уншиж сурч буй охиндоо үлгэр дуурайл болгох гэж номын хуудас эргүүлэх шаардлага гарсан маань ч бас номноос холдсоны нэгэн жишээ билээ. “Өдрийн сонин”-оос төрөн гарсан нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ” номыг найз минь бэлэглэснээр би вээр эх орноо тойрч, нэрийг нь дуулснаас цаашгүй гадны улсаар ойрын хэд хоног дөрөө мулталсанаа уншигч тантай хуваалцахыг хүсч, “Ном ярьж өгье” булангаар уулзаж байна.             Танд Ж.Гангаа автортой “Цагаан гэгээ” номын тухай ярьж өгье. Харин та цааш нь уншаарай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэх болно, энэ сайхан ном.” “Алтайгаас Хянган хүртэл” аян замын тэмдэглэлээс..... “Баруун зүг явсан хүмүүсийн үдэлж саатах дуртай газрын нэг бол Хяргас нуур байдаг. Эндхийн хөдөөний гэрүүд хаяагаа шуудаггүй. Оронд нь туургаа оноотой юбка шиг болгож гэрийнхээ ард хавьцаа бяцхан ярж цаанаас тэрэм нь \Хана гэхийг ингэж хэлдэг. Тэрмэс гэхээр хананууд гэсэн утгатай. Хар тэрмэс уулыг тун оновчтой нэрлэсэн харагдана.  сурв\ ярайн харагдана. Нуурын эрэг хөвөө гадаад далайгаас онц ялгаагүй.             Торгон зөөлөн элсэн дээр Хяргасын намуухан давалгаа мяралзан, усанд нь умбахад бүлээн. Энд Хар тэрмэсийн амралт сувилал рашаан бий. Гэхдээ энд усаар аялах моторт завь байхгүй. Усанд умбахаас өөр аялж зугаалах газаргүй. Харин нуурын усанд булхах нь хүний эрүүл мэндэд тустай, бас хойд энгэрт байгаа жижигхэн горхиноос тосч уувал хүний биеийн өвчнийг анагаах хүчин чадалтай олон төрлийн рашаан бий гэлцдэг” хэмээн танин мэдэхүйн, эрүүл мэндийн мэдээллийг бичжээ.             Ж.Гангаа агсаны энэхүү бүтээлийг уншигч тантай хуваалцахад, оюуны өмчийн хулгай болох вий гэсэн айдас надад төрсөнгүй. Номон дээр нь тийм тэмдэглэгээ ч байхгүй, мэргэжил нэгтнийхээ бүтээлийг олон хүнд хүргэх юмсан гэж хичээсний илрэл. Аавынхаа уран бүтээлийг хэвлэн олны хүртээл болгосон үр хүүхдэд нь, эмхэтгэж, өмнөх үг тэрлэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Г.Жамъян гуайд жирийн уншигчийн ёсоор талархаж байна. Сэтгүүлч хүний дэвтэртээ, сэтгэлдээ тэмдэглэсэн мэдээлэл, жишээ, тайлбарууд эргээд олон түмний оюуны мэлмийг баясгаж, үр хүүхдэд нь өв болсоны жишээ энэхүү “Цагаан гэгээ” юм. “Онон Балжаас Шилийн богд хүртэл” тэмдэглэлд: “Онон Балжийг хамгаалах өөр нэг том эрх ашиг Монголын ард түмэнд бий. Энэ бол Эзэн Чингис хааны уугуул нутаг. Хэн ч билээ нэг нөхөр “Чингис бид хоёр нэг бригадын хоёр” гэж сайрхсан гэдэг. Эртний Ром одоогийн Ром биш гэдэг шиг. Дэлүүн болдогийн буриадууд XIII зууны монголчууд биш билээ. Чингис хааны уугуул нутгийг нүдээр үзэх сонирхолтой дотоод гадаадын олон жуулчид байдаг. Харамсалтай нь энд хүрээд очиход их хаантай холбоотой дурсгал юу ч байхгүй бөгөөд орос маягийн хэдэн дүнзэн байшин, хөрөө рам сэлтхэн л харагдана. Дадал сумын төв дээр Тэмүжиний бага насны музей гээд ичиж зовмоор юм барьчихжээ. Сумын Засаг дарга нь төсөв гаргаж хүүхдүүдээр зураг зуруулаад хананд хадаж, Чингис хааныг дуурайлган “чүүчил” хийсэн гэр хэлбэрийн ур дүйгүй барилга барьсан байв. Гэрт амьдархаа аль эрт больсон манай буриад нөхөд нүүдэлчний их хааны дүр төрхийг үнэхээр ойлгохгүй нь зүй юм. Энэ байдлыг газар дээр нь харсан Л.Гансүх сайд “Арай ч биш байна шүү. Цөмөөрөө тал талаасаа дэмжиж хүн сонирхох юмтай болцгооё. Захын сургуулийн хүүхдийн гар урлалын үзэсгэлэн үзэх гэж ийм хол газрыг жуулчид зорино гэж үү” гэж онож хэлсэн юм.” хэмээх сурвалжлага нэгийг бодуулж хоёрыг сануулахаар. Албаны хүмүүс, дарга нарыг дагаж явах тоолондоо уншихаас төвөгтэй мэдээ, ярилцлага бичихээс татгалзаж, дүр, дүрслэл сайтай, энгийн, егөөдсөн үгтэй нүдэнд харагдахуйц аян замын тэмдэглэл, сурвалжлага бичиж үлдээсэн нь Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ” номноос үнэртэнэ. Энэхүү номонд эх орныхоо өнцөг булан бүрт очих бүхэндээ хүүгийн сэтгэлээр өөд нь татчих юмсан, арай ч дээ гэсэн харуусал, бахархан магтах сэтгэл аль аль нь шингэжээ. “Ургац хурааж үзээгүй Угтаал нутгийн намар”, “Хөвсгөл далайн хар цагаан хил, ам”, “Оюутолгой ба Дэмчигийн хийд”, “Буйр нутгаа сахина буцаж сэргэхгүй усаа шавхана”, “Алтайн цаад говь” зэрэг 20 гаруй тэмдэглэлээс та бидэнд хэрэг тустай түүхийн, танин мэдэхүйн, эх орноороо бахархах түмэн сэтгэгдлийг харамгүй хайрлах болно. Энэхүү бүтээлийн хоёр дахь хэсэг “Харьд зорчсон тэмдэглэл”-ээр үргэлжилж, “Хойд нас нь хойч үеэ тэжээх хойд Африк орноор”, “Харь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Герман бүхэлдээ хотын төвийн хоёр өрөө гэдэг шиг”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Америкт зорчсон явдал” зэрэг арваад тэмдэглэлийг эх орноосоо гадагш аялах явцдаа бичжээ. Хачин сонирхолтой, харуусалтай, гайхалтай, гадныг шүтсэн монгол хүнд хэрэг болох мэдээлэл, мэдлэгийг харийн орныг гадны нүдээр тун энгийн өгүүлсэн байх юм. “Баруун Монголыг зүүн Европ гэнэ” тэмдэглэлээс.... Бүгд найрамдах Халимаг улсын нутаг хэмжээгээрээ манай Сэлэнгэ аймагтай ойролцоо юм болов уу. Байгалийн байдал Монголын Дорнод аймагтай их төстэй. Зүүн тал нь Каспийн тэнгис дөхөөд ирэхээр Бадам-Ишийн талархуу үл анзаарагдам гүдэн бүхий нөмөр нөөлөггүй хязгааргүй тал зэрэглээтнэ. Тийм нэгэн гүдэнгүүдийн дунд “Аршан булак” гэдэг бяцхан голын хөвөөнөө Элиста хотыг байгуулжээ. Хотын тээврийн товчоон дээр буухад Улаангом хотод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Увсынхан хэдүйдээ хөгшин залуугүй оросоор ийм ус цас шиг ярьдаг болоо вэ гэж андуурмаар. Хаашаа л харна монгол төрх царайтай хүмүүс холхилдон, “Здраствуйте мендек, такси авнич” хэмээн ойрд оросыг холин санал тавих нь мань нутаг нэгтэнтэйгээ адилхан харагдсаных биз ээ” гэх мэтээр монголчуудын цус нэгтэй Халимагуудын тухай сонин хачныг мэдэх боломж бий. Номтой нөхөрлөх олон хүүхэд залуусыг бид Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ”-гээр урин дуудлаа. “Ном ярьж өгье” булангаар уншигч та Hotiinshuudan@yahoo.com хаягаар хайртай номынхоо тухай сэтгэгдлээ хуваалцаарай. Таны ирүүлсэнийг бид сайтдаа “Ном ярьж өгье” булангаар уншигчиддаа хүргэх болно. Энэ ажил бол номыг дээдлэх, номоор хойч үеэ хүмүүжүүлэхийг зорьсон гэгээлэг үйлс болон өргөжих болтугай. М.Мөнхцэцэг[sgmb id="1"]  
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил