МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Баян-Өндөр сумын ЗДТГ-т хүлээн авч эхэлсэн байна.  Жилдээ хоёр удаа олгодог уг зээлийн эхний бүртгэлд 200 сая төгрөгийг төсөвлөжээ.  Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн зээлийг  2011 оноос хойш олгож эхэлсэн. Зээл хүсэгчийн материалыг  тавдугаар сарын 7-ноос 21-нийг хүртэл авах юм. Сум хөгжүүлэх сангийн зээлд Баян-Өндөр сумын харьяат , байнгын оршин суугч, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч иргэн  аж ахуй нэгж, хоршоо нөхөрлөл хамрагдах боломжтой.  Үүнээс иргэн 10 хүртэлх сая төгрөг, аж ахуй нэгж, нөхөрлөл хоршоо 15 хүртэлх сая төгрөгийг зээлээр авах эрхтэй юм. Иргэн, ААН, хоршоо, нөхөрлөлөөс төсөл хүлээн авахгүй Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэн аж ахуй нэгж, гурил гурилан бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэгч, оёдол, сүлжмэл, импортын бүтээгдэхүүн орлох үйлдвэрлэл эрхлэгч байх. Мөн гэр хорооллын алслагдсан багийн иргэдэд нэн шаардлагатай үсчин, гар утас засвар, гутал засвар, халуун ус зэрэг үйлчилгээ эрхлэгчид зээлд хамрагдах боломжтой юм. 2018 онд зээлийн материалд төслийг хамт авахгүй гэдгийг мэргэжилтэн онц[sgmb id="1"]лов. Учир нь сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдагсад төсөл оруулж ирэхдээ өөрсдөө бичилгүй хувь хүнээр өндөр үнээр бичүүлдэг. Төсөл хамгаалалтад орохдоо тухайн төслөө тайлбарлаж чаддаггүй байна. Иймд зээл хүсэгчийн материалыг сонгосны дараа төсөл бичих сургалтанд хамруулж, иргэд өөрсдөө төслөө бичих болно гэдгийг  Баян-Өндөр сумын Хөдөлмөр эрхлэлт, Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Л.Буянхишиг  хэллээ.  Зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,1 хувийн алданги тооцдог. Сум хөгжүүлэх сангийн зээл авагч заавал барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай.  Зээл авсны дараа 2-3 сарын дотор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцдаг.  Жилдээ хоёр удаа аудитын шалгалт ордог байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН