МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
Говил багийн Орхон аймгийн тэргүүний 2-р цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо. Монгол өв уламжлал, ёс заншлыг дээдлэн үзэл баримтлалаа болгодог хоёрдугаар цэцэрлэгийнхэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөл болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тус цэцэрлэг нь 2012 оноос хойш эцэг эхчүүдийн санаачилгаар зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, ардын ёс заншил өв уламжлалд тулгуурлан сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.  2017-2018 оны сургалтаар хүүхэд багачууд сурсан мэдсэнээ үзүүлж, багш нар сургалтын арга барилаасаа сонирхууллаа. Хоёрдугаар цэцэрлэгт одоогийн байдлаар зургаан бүлгийн 192 хүүхэд хүмүүжиж байна.  Бага, дунд, бэлтгэл бүлэгт хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон ардын өв уламжлалыг заадаг. Бэлтгэл бүлгийнхэн даам тоглож, шагайн наадгай, оньсон тоглоомоор тоглодог байна. Хаягдал хөөсөнцрөөр товгор ханан чимэглэл хийжээ Говил багийн хоёрдугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг хаягдмал материалыг ашиглан ханан чимэглэл хийсэн байна. Тэрээр хөөсөнцрөөр товгор ханан чимэглэл бүтээх санааг гаргажээ. Цэцэрлэгийнхээ 40 жилийн ойгоор бүтээсэн түүний 26 бүтээл монгол өв уламжлалыг харуулсан байна. [sgmb id="1"] Үндэсний өв соёлыг цэцэрлэгийн наснаас олгох зорилгоор Орхон аймгийн тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн багш, ажилчид хөдөлмөрлөж байна. Цэцэрлэгийн багш нараас гадна жижүүр ажилтнууд хүүхэд багачуудад  даам, бөхийн дугуйлан орж, хүн бүр хүүхдийн төлөө хичээж ажиллаж байгаа гэдгийг тус цэцэрлэгийн арга зүйч хэлж байсан юм. А.Чимэг
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН