МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар биеийн тамир, спортын “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-гийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Ди энд Жийс” ХХК 199 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Аймгийн хэмжээнд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах олон улсын болон дотоодын чанартай уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой стандартын шаардлага хангасан барилга байгууламж, спортын зам талбай бүхий биеийн тамир спортын болон амралт чөлөөт цагийн иж бүрэн цогцолбор болохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн” нь нийтдээ 259.4 га талбайтай. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24.4 га газар, төрийн байгууллагын эзэмшилд 2 га газрыг олгож үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд байх аж. Нийт талбайн 12.4 га-д голын сав газрын хамгаалалтын бүс, 18.2 га-д олон нийтийн бүс, 2.4 га-д орон сууцны бүс, 1.3 га-д амралтын бүс, 3 га-д сургуулийн бүс, 72.4 га-д биеийн тамир, спортын бүс, 135.6 га-д ногоон байгууламжийн бүс, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулжээ.Эдгээрийн бүтээн байгуулалтад 111.8 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Төслийн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагаас тооцсон байна. Эхний үе шат 2018-20123 он, хоёрдугаарх нь 2023-2030 он, гуравдугаарх нь 2030-2038 онд хийж гүйцэтгэх юм байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэн батлах ёстой юм. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН