МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өнчирч хоцорсон Баянцагаанчууд “Монголоо сонсъё” аянд нэгдлээ
Өнчирч хоцорсон Баянцагаанчууд “Монголоо сонсъё” аянд нэгдлээ
          “Монголоо сонсъё” үндэсний аяны хүрээнд Орхон аймгийн Ардчилсан нам 2018 оны тавдугаар сарын 22-нд Баянцагаан багийн 300 гаруй иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уг үйл ажиллагаа нь Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд ард түмний улс төрийн байр суурь, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсож, хүсэлт хүлээлтийг нь тандан мэдэх зорилготой юм. Иргэд, гэрэлтүүлэг, камержуулалт, үнэтэй хогийн сав, цагаан тоос, зам болон эрх баригчдын  нүдээ олоогүй шийдвэрүүдийн талаар багагүй дурдаж байлаа. Тухайлбал, Эрх баригч МАН хууль, шүүх засаглалаас давуу эрх мэдэлтэй болсон, Шүүх хуулийн байгууллага эрх баригчдад үйлчилдэггүй талаар олон хүн санал гомдлоо хэлсэн. Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад Засаг дарга тэргүүтэй эрх баригчид биелүүлэхгүй, ажилд буцаан томилдоггүй нь “Хуулийн дээр мөнх хөх тэнгэр биш Засаг дарга өөрийгөө байдаг” гэж боддогийн илрэл хэмээсэн юм. Хамгийн гол нь иргэд Баянцагаан багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Д.Даваадорж, Д.Батлут нарыг тойрогтоо огт ажил хийдэггүй гэлээ. Иргэд төлөөлөгч Д.Даваадоржийг Улаанбаатар хот руу алга болж, үзэгдэх нь битгий хэл нэрийг нь ч мартах шахсан гэнэ. Харин Засаг дарга Д.Батлутыг "Үнэтэй машин унаж, гадаадаар зугаалж, сошиалаар шоудахгүй төлөөлөгчийнхөө ажлыг хийх хэрэгтэй. Биднийг аймаг орон нутгийн хэмжээнд хэнч тоодоггүй. Өнчин хүү шиг л эзэнгүй боллоо. Баянцагаан багийнханд сонгуулиар амласнаа хэрэгжүүлэх үнэнч хүн хэрэгтэй" гэдгийг сануулж байсан юм. Иргэдтэй хийх уг уулзалт нь бодит мэдээлэл цуглуулах зорилготой бөгөөд  шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлж, намын үйл ажиллагаандаа тусгах явдал юм.   Уулзалтын үеэр иргэдийн дунд  санал хүсэлтийг авах хайрцаг явуулж, эмчийн үзлэг, хөгжөөнт тоглоом, “АХА” тэмцээн зохион явуулж аймаг,  орон нутгийн хөгжил цэцэглэлт, хэтийн төлөв, тулгамдсан асуудал зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэн, хүүхдүүдийн дунд тоглоом тоглуулж, амттанаар дайллаа. Иргэд “Монголоо сонсъё” аян үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг онцлоод, жил бүр уламжлал болгон явуулах нь зүйтэй гэлээ. Тус аяны хаалтын үйл ажиллагааг зургаадугаар сарын 2-ны өдөр Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба уламжлал ёсоор Бүрэнбүстийн овоо тахиж уул ус, лус савдгаа баярлуулна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН