МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар өнөөдөр 100 гаруй сурагчдад бүтээлийг нь худалдаж авсан “Батламж”,“ Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтэр гардуулсан юм. Нийт 100 гаруй хүүхдийн 223 бүтээлийг орон нутаг 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байна. Энэ сарын эхэнд аймгийн Засаг дарга Д.Батлут XX сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан сурагчидтай уулзаж 90 сурагчийн бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг дурсгалын багцад оруулсан.  Үүнд нийт 1.360.000 төгрөг зарцуулж хүүхэд тус бүрт нь хадгаламжийн дэвтэр нээсэн байна. Мөн энэ сарын 28-нд  ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын “Бизнесийн гараа” үзэсгэлэн, худалдааны үеэр орон нутаг 61 хүүхдийн 100 бүтээлийг 2.140.000 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөн хуримтлалтай болгох, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий болгохын тулд хүүхдүүдийн бүтээлийг орон нутаг худалдан авч эхэллээ. Сурагчид уран зураг, хайчилбар, гар урлалын бүтээлээ өөрсдөө 10.000-200.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд хүүхэд бүрийн хадгаламжийн дэвтэрт худалдан авалт хийсэн мөнгийг нь хийжээ. “Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг сурагчдын бүтээлийг БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдах “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулж орон нутгийн бэлэг дурсгалын багцад оруулах болсондоо баяртай байна” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН