МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
“Орхон эмпати” сургуулийн дотуур байрны 200 гаруй сурагч, 50 гаруй багш хүүхдийн баяраар хоолны хордлогод оржээ. Тэднээс 37 сурагч, зургаан багш БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн эхний шинжилгээгээр өвчтөнүүдийн биед цусан суулга илрээд байгаа. Аймийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр “Орхон эмпати” сургуулийн сурагчид хоолны хордлогод орсон явдал өндрөө авч яригдлаа. Аймгийн Мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийн газар болон холбогдох албаныхан “Орхон эмпати” сургууль дээр ажиллаж болсон үйл явцын талаарх мэдээллээр аймгийн удирдлагуудыг хангасан байна. https://www.youtube.com/watch?v=UcjXuNMmwDI&feature=youtu.be Засаг дарга энэ үеэр хэлэхдээ “Орхон эмпати сургуулийн удирдлага дотуур байрны сурагчиддаа хоносон хоол өгдөг байна. Хоолны дээж ч авдаггүй. Сарын өмнө хоолны цэсээ баталдаг ч дуртай өдрөө  өөрчлөөд хоносон хоолоо өгдөг. Тогооч нарын  нэг нь өөрөө гэдэсний халдварт өвчний нян тээгч байна. Угаагчаараа кембаб ороолгосон. Үүнээс болж тус сургуулийн багш сурагчид хоолны хордлогод орсон. Энэ бүхэн шалгалтаар илэрсэн. Иймд Нийгмийн бодлогын хэлтсийнхэн тодорхой ажил зохион байгуул. Энэ бол бидэнд ирж байгаа цохилт. Хэдэн тогооч, эмчийн буруу болоод, тэдэнд арга хэмжээ аваад өнгөрч болохгүй” гэдэг үүрэг даалгавар өглөө. “Орхон эмпати” сургуулийнхан аймгийн Засаг даргын захирамж, төрийн байгууллагуудын зүгээс гаргасан холбогдох тушаал, шийдвэрийг  биелүүлдэггүй дур зоргоороо зөрчдөг байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд, тэдгээрийн цайны газарт шарсан, хуурсан бүтээгдэхүүн пирошки, хуушуур худалдаалахыг хориглосон. Гэтэл “Орхон эмпати” сургуулийн удирдлага өнөөдрийг хүртэл сурагчдынхаа ходоодыг шархлуулах зорилгоор  тэдэнд ханасан тосонд шарсан пиоршкигоор дайлж байна. Мөн аймгийн Засаг даргын болон Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын тушаал гарч хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ үед зохион байгуулалтайгаар ой, хээрийн бүсэд аялал жуулчлал, зугаалга хийхийг хориглосон. Гэтэл тус сургуулийн захиргаанаас санаачлан албан ёсоор зохион байгуулж Хүүхдийн баяраар сурагчдаа ой, хээрийн бүсэд зугаалуулжээ. Зарим нэг албан бус мэдээллээс харвал тус сургуулийн захиргаа тогооч, эмч, угаагч нараа ажлаас нь халаад асуудлыг намжаах арга хэмжээ авч байгаа гэнэ. Турк сургуулийн сурагчдын хоолны хордлогын талаарх анхны мэдээ зургаадугаар сарын 1-ний өдрийн оройхон нэгэн иргэний цахим хуудсанд тавигдсан ч тун удалгүй устгагдсан ажээ. “Орхон эмпати” сургуулийн захиргаанаас энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээллийг хэвлэлээр хийгээгүй, асуудлыг тас нуухаар, эрдэнэтчүүдэд мэдэгдэхгүй өнгөрөөхөөр чармайж байгаа бололтой. [sgmb id="1"]  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН