МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
Монголын Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоол үйлдвэрлэл буюу хуушуур, шорлог хийх, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй  аж ахуйн нэгж, иргэдийг  цахимаар бүртгэхээр болсон байна. Тодруулбал,  ERDENET.MN  сайтаар энэ сарын сарын  2-ны өдрөөс эхэлж  бүртгэл явагдана гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ. Ингэхдээ аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм. Энэ жил наадмын талбайд, үйлчилгээ үзүүлэх хуушуурын 30, Морь барианы газарт хуушуурын 20 гэр, шорлог, хорхог хийх иргэн, аж ахуйн нэгжид 15 зөвшөөрөл олгоно.  Түүнээс гадна цэнгэлдэх хүрээлэнгийн павилонуудад хуушуур хийх зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийн үнэ 35 мянга төгрөг байна. Иргэн, ААНБ-ууд бүртгүүлэхдээ аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчдийн цэнхэр дэвтэр, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.  Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан иргэд Биеийн тамир, спортын газарт 30 мянган төгрөгийн барьцаа, цахилгааны төлбөр 5000, хог хаягдлын хураамж 10 мянга, Татварын хэлтэст 30 мянга, ариутгалын 4000 төгрөгийг урьдчилж төлнө. Үйлчилгээ эрхлэгчдийг эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтад хамруулна. Мөн нийтийн хоолоор үйлчлэх аж ахуйн нэгж байгууллагууд нэг удаагийн гялгар уутанд халуун хуушуур, шорлог зэргийг хийж худалдаалахыг хориглоно гэдгийг МХГ-ын Улсын байцаагч хэллээ.  Аймгийн авто тээврийн газраас хурдан морь уралдах үеэр наадмын талбай, морь барианы газрын хооронд нийтийн тээврийн түр маршрутын 5 чиглэлийг батлаад байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН