МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
          Зуны урин дулаан цагаар Монголын хөх сувд Хөвсгөл далайг үзэх гэсэн гадна, дотны жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа. Далай тийш хөврөх тэр их цуваа манай аймгаар дайран өнгөрдөг.  Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хөвсгөл далайг үзээд Улаанбаатар тийш буцаж байгаа гурван  машин бүхий 30 гаруй жуулчин аймгийн Музейн гадна цоожтой хаалга мөргөөд буцаж байхтай таарсан юм. Энэ засаг ч тэр өмнөх нь ч мөн адил “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж уриа лоозон болдог атлаа бямба, ням гарагт аймгийнхаа Музейг нээлттэй байлгаж чадахгүй л сууна. Дээрх 30 гаруй жуулчнаас нэг хүнийг 2 ам.доллараар музейгээ үзүүлсэн бол бага ч гэсэн орлого олох боломж байлаа. Аялалын ахлагч, жолооч нар нь жуулчдынхаа хүсэлтийг хангачих санаатай амьтан хүнээс музейн талаар эрэл сурал болж толгой сэгсэрч харагдсан. “Ямар сонин юм бэ, амралтын өдрөөр энэ аймгийн музей ажилладаггүй юм уу” гэж ирээд цагийн хуваарийг нь дахин дахин уншиж “Манаач байгаа болов уу” гэж хажуугаар өнгөрөх хүмүүсээс сураглаж байсан. Аргаа бараад “Амралтын өдрөөр манай музей ажилладаггүй. Хаалга үүд нь дохиололтой шүү” гэхэд аялалын ахлагч “Одоо эдэнд юу гэж ойлгуулна даа” гэсээр толгойгоо маажиж хоцорсон. Тэднийг явсаны дараа музейн цагийн хуваарийг сонирхлоо. “Даваагаас баасан гарагт өглөө 09.00-17.00. Бямба, ням гарагт амарна” гэсэн байх юм. Монгол, англи хэл дээр бичиглэлтэй энэхүү цагийн хуваарийг дарга нар та бүхэн мэддэг болов уу. Аймгийн Музей дарга, сан хөмрөгч, тайлбарлагч гээд боломжийн орон тоотой байх. Ядаж л зуны урин дулаан цагт жуулчид Эрдэнэт хотоор дайран өнгөрдөг гэдгийг бодолцоод амралтын өдрүүдээр ажилладаг болгомоор байна. Байгууллагын даргын зүгээс багахан менежмент хийхэд болчих юм л даа, уг нь. Гэтэл энэ байгууллагын дарга эрдэнэтчүүдтэй адил, аймгийн дарга нартайгаа барьцаад даваагаас баасан гарагт ажиллачихаад амралтын өдрүүдээр хаалгаа дангитал түгжиж, нүдэн балай чихэн дүлий таг болдог ажээ. Амралтын өдрүүдээр гадны жуулчид музей үздэг гэдгийг мэддэггүй юм байх даа гэж тэднийг цагаатгахаас. Хаалганы хажууд сүглийх тээрмийн чулуу хүний хэлээр ярьдаг бол “Манай музей нэг иймэрхүү л ажилтай даа” гэж хэлэх байх.  Уг нь энэ хавар тус музей татвар төлөгчдийн 50 гаруй сая төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийлгэх болохоор төр засаг руу хошуу цорвойдог,  жуулчид зориод ирэхэд нь “Өнөөдөр амралтын өдрөө. Манай музей хаасан” гээд сууж байх нь энэ зуны өнгө биш л дээ. Тун удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морины   “Эрдэнэт хурд 2018” даншиг наадам ирэх амралтын өдрүүдээр болно. Бас л хаалттай байх уу. Аймгийн Засаг дарга Д.Батлут ээлжийн амралттай  дуулдсан. Орлогч дарга А.Түвшинжаргал аймгийг удирдаж байгаа. А.Түвшинжаргал дарга аа, аймгийн музейг амь оруулж амралтын өдрүүдээр хаалгыг нь нээлттэй болгоё. Гадны жуулчид, эрдэнэтийн иргэд бямба, ням гарагт музейгээ үзэг. Аялал жуулчлалыг багахан ч гэсэн дэмжье л дээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН