МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
               Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр өмнөх долоо хоногт иргэдээс 7035-3511 утсанд ирүүлсэн гомдлыг хэрхэн барагдуулсан талаарх мэдээллийг орон нутгийн удирдлагууд сонсч, зарим тохиолдолд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авдаг. Иргэдийг сонсох төв болон 7035-3511 утсанд эрдэнэтчүүд гомдол, санал хүсэлтээс эхлээд тухайн байгууллага, иргэн, хувь хүнд хандсан талархлаа ч илэрхийлдэг. Долоо хоног бүрийн мэдээллээс харвал эрүүл мэндийн байгууллага, БОЭТ-ийн эмч нарын зан харьцаа, ёс зүйтэй холбоотой гомдол, санал хүсэлт маш их ирдэг. БОЭТ-ийн зүгээс тухайн үед нь иргэдийн гомдолд арга хэмжээ авч хариу өгч энэ тухай мэдээллээ аймгийн Засаг даргын шуурхайд ирүүлдэг ч эмч нарын ёс зүй, зан харьцаатай холбоотой асуудал нэг тийш шийдэгддэггүй.  Гучин есөн хэм хүртэл халуураад ирж байгаа дөрвөн настай хүүхдийг хүртэл ээлж хүлээлцэж байгаа нэрээр хүлээлгэдэг явдлаас эхлээд нэмэлт төлбөр авдаг, авлига нэхдэг ёс зүйгүй үйлдэл БОЭТ-д амь бөхтэй оршсоор байгааг өнөөдрийн аймгийн Засаг даргын шуурхай дээр шүүмжиллээ. Шуурхайг удирдсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Эмч нарын харьцаа, ёс зүйн талаар энэ долоо хоногт долоон гомдол иржээ. Хүүхдээ машинд мөргүүлсэн иргэнээс 15 мянган төгрөг нэхсэн байна. Мөнгө авах ёсгүй. Хэрвээ мөнгө авсан бол АТГ-т хандвал яасан юм бэ. Танайд ёс зүйн хороо гэж байна уу. Үнэндээ танайд таван эмч л хэл ам таталдаг. Энэ таван хүн 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтны нэр хүндийг гутааж харлуулдаг. Цаашид яах ёстой юм бэ. Энэ таван хүнд ямар арга хэмжээ авах вэ Батсүх дарга аа” хэмээн тодрууллаа. БОЭТ-ийн захирал Б.Батсүх “Манайд Ёс зүйн хороо байгаа. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу зарим хүнийг Ёс зүйн хороогоор оруулдаг. Ингээд ч нэмэр болохгүй байна. Хувь хүний өөрийнх нь харьцаа хандлагад маш их асуудал байна. Хэдий болтол Ёс зүйн хороогоор орууллаа гээд сууж байх вэ. Хувь хүнтэй нь ярьж, цаашлаад Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах тухай ярих цаг болсон. Алийн болгон тэтгэвэрт гарах дөхсөн юм, хөөрхий гээд хараад суух вэ. Энэ тал руу хандахаас өөр арга алга” гэсэн хариулт өглөө. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Хувь хүнд нь тодорхой арга хэмжээ авах улмаар Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах эрх нь танд бий. Таньтай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ ажлыг та л хийнэ. Алийн болгон БОЭТ-ийн олон зуун ажилтны нэр хүндийг гутааж байгаа нөхдийг хаацайлах юм бэ. Арга хэмжээ авах цаг нь болсон” гэлээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН