МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
             Манай аймгийн нутагт гадна дотны зочдыг тосон авдаг Угтах хаалганы наана Хятадын хөрөнгө оруулалттай Хүхрийн хүчлийн үйлдвэр бариад эхэлчихсэн байна.  Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр яригдлаа. -Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва:  Угтах хаалганы наад талд, замын хойно Хүхрийн хүчил гарган авах үйлдвэр баригдаж байна. Би очиж үзлээ. Тоног төхөөрөмж нь Хятадаас оруулж ирсэн гэж байна. Энэ хүхрийн хүчил гарган авах үйлдвэрт хэн зөвшөөрөл олгосон юм бэ. Газрын асуудлыг нь хаанаас шийдсэн юм бэ.  Аюулгүй ажиллагааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан юм байна уу? - А.Түвшинжаргал: “Иргэн Ханддорж хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах тухай улмаар газрын асуудплаар санал тавиад хоёр сар гаруй явсан. Бид судалж үзээд газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.  Гэтэл тэд Булган аймгийн Хангал сумын Засаг даргаас газар авсан юм билээ. Тэгээд үйлдвэрээ байгуулж эхэлсэн. Үйлдвэр байгуулж буй тэр газар нутгийг Хишигжаргал тэргүүтэй иргэд эсэргүүцэж асуудал тавьсан. Булган аймаг, манай аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж байгаа. Удахгүй дүгнэлт нь гарна. -П.Пүрэвлхагва: Энэ үйлдвэрийнхэнтэй би очиж уулзсан. Хангал сумын Засаг даргаас газар авсан гэж байсан. Хянтадын хөрөнгө оруулалттай, тоног төхөөрөмж нь Хятадаас ороод ирсэн гэж ярьсан. Эрдэнэт хотын 120 гаруй мянган иргэний дэргэд аюул учруулж мэдэх хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулж болох уу. Энэ олон зуун мянган хүний амь настай холбоотой асуудалд нэг сумын Засаг дарга шийдвэр гаргаад газар олгож болох уу. Манай мэргэжлийн байгууллагынхан Байгаль орчны газар юу хийж байна вэ. Энэ талаар судлах хэрэгтэй байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН