БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл...
Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл...
             Аймгийн Засаг даргын сүүлчийн 3-4 ч шуурхай зөвлөгөөн дээр Эрдэнэт хотын нохой бөөсний асуудал ам дамжин яригдаж байна. Бүр сүүлдээ зарим нэг байгууллага, албан тушаалтнаас “Удахгүй өвөл болно. Өвөл болохоор нохой бөөс өөрөө хөлдөөд үхдэг. Ийм учраас түүнийг устгаж нүгэл үйлдээд яах юм бэ” хэмээн хариулдаг болсон талаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт халаглан сууна. Сумын Засаг дарга С.Ганцогтын мэдээллээс харвал Эрдэнэт хотын хэмжээнд ажилладаг 22 СӨХ-ноос 13 нь нохой бөөсний устгал хийх нь зөв хэмээн орон нутагтай хамтран ажиллахаар болжээ. Харин “Болор 17”, “Уурхайчин”, “Цагаан шувуут”, “Эв-4”, “Золбоо”, “Дэвшил”,  “Шинэ–Өргөө 11”, “Тулгын гурав”, “Эрдэнэт Өргөө 3”, “Шинэ хотхон”зэрэг 9 СӨХ-ны хувьд орон сууцны байрнуудад нохой бөөсний устгал хийхгүй байгалийн жамаараа өвөл болохоор устаад арилна гэж шалтаглан хөрөнгө мөнгө гаргахаас татгалзаж байгаа гэнэ. Баян-Өндөр сумын зүгээс нохой бөөсний устгалд 40 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүний 70 хувийг аймаг, орон нутгаас гаргаад үлдсэн 30 хувийг нь СӨХ-д гаргах ёстой гэсэн байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын хэмжээнд 33 орон сууцны байранд нохой бөөс үүрлээд байгаа аж. Мөн нэг цэцэрлэг, нэг сургуулийн биеийн тамирын заал нохой бөөсөнд эзлэгдээд байгаа аж. Аймаг орон нутгийн удирдлагуудын хувьд иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж орон сууцны байрнуудын дээврийг иж бүрнээр нь зассан. Үүний зэрэгцээ орон сууцны байрнуудын хаалгыг соронзон кодтой төмөр хаалгаар сольсон, гадна фасадыг будсан зэрэг татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгөөр СӨХ-дын өмнөөс хөрөнгө оруулалт хийж ажилласан. Гэтэл СӨХ-дын зүгээс оршин суугчдаас авсан мөнгөө тайлагнадаггүй, энэ талаар шаардлага тавихад “төрд санхүүгийн тайланг гаргах хууль байхгүй” гэдэг шалтаг тоочин хүлээн авахаас татгалздаг байна. Энэ мэт байдлыг харгалзан үзээд аймаг, орон нутгийн удирдлагууд иргэддээ хандан “СӨХ-дын дарга нарыг өөрчлөх эрх оршин суугчид та бүхэнд бий. Та бүхнээс сар бүр авч байгаа хураамжаа хэрхэн зарцуулж байгаа талаар тайланг нь нэхэх эрх байгаа учраас иргэд нохой бөөсний устгалыг хийхийг шаардах төдийгүй СӨХ-ны даргыг ч өөрсдийн саналаар өөрчлөх боломжоо ашиглах”-ыг сануулсан юм. Аймгийн СӨХ-дын тэргүүн Ц.Ганхуяг “Баян-Өндөр сумын Засаг даргын хийж байгаа мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа. Манай СӨХ-дын удирдлагууд энэ жил 18 сая төгрөгийг нохой бөөсний устгалд зарцуулж байна. Жилд хоёр удаа нохой бөөс устгадаг. Эхнийхийг нь хийчихсэн.  Одоо хоёр дахь удаагийн устгалыг хийх гэж байна. Бид устгал хийхдээ мэргэжлийн байгууллагаар нь хийлгэдэг. Зарим нэг газар мэргэжлийн байгууллагаас нийлүүлсэн ариутгалын бодисоор нь өөрсдөө хийсэн. Баян-Өндөр сумын Засаг даргын ярианаас харвал аймаг, орон нутаг нохой бөөсний устгалыг муу хийсэн газруудад нь шаардлага тавихгүй. Харин ч нийтэд нь 40 гаруй сая төгрөгөөр дахин хийээр ярьж байгаа нь хэсэг бүлэг хүн ч юм уу, ариутгал хий[sgmb id="1"]дэг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой  бизнес хийх гэсэн  сонирхол яваад байна гэж харагдах боллоо. Төрийн мөнгөөр нохой бөөс устгадаг жишиг тогтоох гээд байна. СӨХ-д энэ жил оршин суугчдаасаа авсан хураамж болох 18 сая төгрөгөөр нохой бөөсний устгал хийж байна” гэсэн юм. Ямар ч байсан долоо хоног бүрийн даваа гараг бүрт  болдог аймгийн Засаг даргын шуурхай дээр байнга яригддаг нохой бөөс устгах ажил үнэхээр аймаг, орон нутгийн удирдлагуудын бизнес болох гээд байна уу. Эсвэл сургууль, цэцэрлэгийн байрнаасаа эхлээд оршин суугаа байр, сууц нь нохой бөөсөндөө баригдчихаад байхад СӨХ-д нь 18 сая төгрөгөөр устгал хийсэн гээд байгааг иргэдийн зүгээс тусгай “комисс” гарган шалгаж, нягтлахгүй бол нохой бөөс ярьсаар энэ намрыг дуусгах нь ээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ