МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
“Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа. -Эрдэнэтийн 49 хувийн асуудал Дээд шүүхээр хоёр ч орчихов уу? -Тэглээ, Монгол улсын Дээд шүүхээр шийдвэр гарч байгаа хоёр дахь тохиолдол. Анхных нь Иргэний хэргийн шүүхээр орж шийдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард гарсан юм. “Монголын зэс корпораци” бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч мөн гэсэн шийдвэр гарсан. Сая болсон Захиргааны хэргийн дээд шатны шүүхээс “Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэр гаргаагүй байна. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газруудын хийсэн үйлдэл хууль зөрчжээ” гэсэн агуулгатай шийдвэр гаргалаа. Дээд шүүхээр тус тусад нь гаргасан энэ хоёр шийдвэр эцсийнх гэж харж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд Дээд шүүхийн шийдвэр гарсан дороо хэрэгжинэ гэсэн заалт бий. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт гарсан шүүхийн шийдвэр тэр дороо хэрэгжиж бидний эрх сэргэлээ гэж харж байна. Улсын бүртгэлийн газар шүүхийн шийдвэрээ гаргаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” эзэмшдэг гэсэн үйлдлийг хийнэ гэж хүлээж байна. -Эрдэнэтийн ТУЗ хуралдалгүй удсан учраас шийдлээ хүлээсэн олон асуудал үүссэн гэж ярьж бичиж байна. Шүүхийн шийдвэр гарсан болохоор ТУЗ хуралдаад шийдвэрээ гаргаад явах нь ээ? -Өнгөрсөн хугацаанд үйлдвэрт ТУЗ-ийн хурал хэд хэдэн удаа болсон. 2016 онд хэвийн ажилласан байгаа. 2017 оны нэгдүгээр сард хуралдсан. Иргэний хэргийн танхимын дээд шүүхийн шийдвэр гарсаны дагуу Засгийн газар манай эрхийг сэргээсэн дээ. Тэр үйл явдлын дараа нэг хуралдсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа Засгийн газар дахиад шийдвэр гаргачихсан. Ер нь өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр явсаар өнөөг хүрлээ л дээ. Тэгэхээр мэдээж өчнөөн асуудал хуримтлагдсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас ойрын хугацаанд асуудлууд шийдэгдэх байх. -Шүүх хурлын дараа та “ЖАСТ”-тай холбоотой төлбөрийн талаар мэдэгдэл хийсэн. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой гээд...? -“Жаст”-ын асуудлын хувьд байр сууриа илэрхийлэхээс аргагүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж гэдэг утгаараа. ЖАСТ өрөө төлчихвөл Эрдэнэт үйлдвэрт хамаагүй болчихно. Гэтэл өрөө төлж чадахгүйгээс болоод Английн Арбитрийн шүүхээс “Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэрийг өрийг нь төл” гэсэн шийдвэр гаргасан. Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигчдийн хувьд гээд харахад асуудал маш ойлгомжтой. Хэрвээ Эрдэнэт энэ төлбөрийг хийвэл үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Хэдхэн хүний буруутай үйлдлийг, үйлдвэрийн 6,000 хүний хүч хөдөлмөр нуруун дээр тохно гэдэг дэндүү шударга бус асуудал. Тийм учраас бид энэ асуудлыг сөхөж ярьж байгаа юм. -Арбитрийн шийдвэрээс болж үйлдвэрт мэдрэгдэж байгаа сөрөг нөлөө гэвэл юуг онцлох вэ? -Гадаадын харилцагчид маань Эрдэнэт үйлдвэр-рүү мөнгө шилжүүлэх боломжгүйд хүрээд байна. Бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүй байдалруу орох гээд байна л даа. Үйлдвэрийн удирдлага Их Британи руу явж чадахаа болиод жил гаруй боллоо. Гүйцэтгэх удирдлага очвол шууд бариад хорих шийдвэр гарчихсан. Аравдугаар сарын эхний долоо хоногт Лондонгийн металлын биржийн хамгийн том чуулга уулзалт болдог. Энэ арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрээс очих боломж хумигдсан. Өнгөрсөн жил ч очоогүй. -Таны онцолсон чуулга уулзалтад оролцохын давуу тал нь юу вэ? -Ирэх нэг жилийн хугацаанд зэсийн ханш ямар шинэ төлөвтэй байхыг мэдэж, багцаалдаж авдаг гол арга хэмжээ. Тодруулж хэлбэл Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө очиж мэдээлэл авч чадахгүй нөхцөл үүсээд байна. -“ЖАСТ”-аас гадна арбитртай холбоотой цөөнгүй асуудал Эрдэнэт үйлдвэрт бий байх аа? -Хэд хэдэн асуудал бий. Ер нь 2009 оноос хойш тав, зургаан арбитрын асуудал гарсан юм билээ. “ЖАСТ”-ын хувьд өөрөө их сонин кейс л дээ. -Ямар утгаараа сонин кейс гэж? -“ЖАСТ”-ын асуудлыг дарахын тулд манай асуудлыг улстөржүүлсэн юм шиг он цагийн дараалал харагддаг юм. 2016 оны тавдугаар сард үндсэн төлбөрийн асуудал яригдаад Английн Арбитрийн шийдвэр гарсан юм. Гэхдээ хурал нь болчихоод шийдвэр нь албажих процесс гурваас дөрвөн сар үргэлжилдэг юм билээ. Тавдугаар сард болсон хурлын шийдвэр есдүгээр сарын аравдаар гарсан байдаг. Яг үүний дараагаас манай асуудлыг хурцаар ярьж эхэлсэн. Түүнээс биш үндсэн асуудал маань аж ахуйн нэгжийнх шүү дээ. Хувьцаа эзэмшлийн, аж ахуйн асуудалтай холбоотой маргаанууд Иргэний болон Захиргааны шүүхэд өдөр тутам хэдэн арваараа шийдэгддэг. Манай онцлог юу гэхээр зүгээр л улстөржсөн кейс. -Та түрүүн Эрдэнэт үйлдвэрт шийдэх ёстой асуудлууд цөөнгүй бий гэж ярьсан. Жишээ нь, цаг алдалгүй шийдэх ямар асуудлууд байна? -Ер нь маш олон асуудал бий. Жишээ нь, Арбитрийн кейсүүд. Зарим нь шийдэгдсэн сураг дуулдсан. Зарим нь шийдлээ хүлээж байгаа. 35 жилийн хугацаанд ашиглаж дуусах техник эдийн засгийн үндэслэлтэй үйлдвэр гээд харахаар тоног төхөөрөмж нь хуучирсан, байгальд тогтсон хүдрийн биет дэх зэсийн агууламж буурч буй гэх мэт асуудлууд бий. Яг хэдий хэрийн нөөц үлдсэнийг нарийвчилж тогтоох ажил байна. Цаашлаад тогтоосон нөөцөн дээрээ үндэслэж яаж ажиллах төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай. Засаглалын хувьд компани маань Монголын хуулийг дагадаг аж ахуйн нэгж болоод хоёр жил болж байна. Гэхдээ олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг компани гэдэг утгаараа олон улсын стандартыг дагадаг байх шаардлагатай. Нэг тонн баяжмал дахь зэсийн агуулгын олон улсын стандарт нь 30-аас дээш хувьтай байдаг. Манайх 23-24 хувьтай. Цаашдаа ийм үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх уу, олон улсын стандартыг дагах уу гэх мэт асуудлуудыг ярих ёстой. Худалдааны маш олон компанитай үйлдвэр маань ажиллаад ирлээ. Тэд эцсийн худалдан авагчдад дамжуулж борлуулж байгаа. Өөрсдөдөө тодорхой хэмжээний ашиг авч үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид худалдаан дээр ямар бодлого баримтлахыг ТУЗ-ийнхөө хурлаар ярих ёстой. Зарим бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нь шууд зардаг болох шаардлага бий. -Олборлолтын өртөг өндөр байсныг 49 хувийнхан орж ирсэнээр бууруулсан гэсэн мэдээлэл цацагдсан санагдаж байна. Тодорхой бөаримт жишээ хэлээч? -Эрдэнэт үйлдвэрт нэг сонирхолтой статистик байсан. Зэсийн үнэ өсөхөөр бүтээгдэхүүний өртөг өсөөд байдаг үзэгдэл байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр үзэгдэл тодорхой хэмжээнд зогссон. Үүний эхний шалтгаан нь тендер. Тендерийг ил тод зарладаг болсонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардал тодорхой хэмжээнд хумигдсан. Хоёрдугаар шалтгаан гэвэл зарим зардал маань төгрөгөөр гарч байгаа. Тэгэхээр төгрөгөөр гардаг зардал маань өсөхгүй, харьцангуй тогтвортой байгаа юм шиг харагдаж байна. Түүнээс биш үйлдвэр хэтэрхий сайн ажиллаад, технологио шинэчлээд, гайхамшигтай менежмент явуулсан зүйл байхгүй. -Эрдэнэтийн 49 хувийхны хийхээр төлөвлөсөн ажлууд гэвэл юу байна? -Геологийн хайгуулаа сайн хийх ёстой. Үүн дээр үндэслэж бодлого гаргадаг. Ажилчидтай холбоотой асуудал дээр сургууль, цэцэрлэг төлөвлөж байна. Өнөөдөр Эрдэнэтэд нэг орос сургууль, ганцхан орос цэцэрлэг байгаа. Орос сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж нэлээд асуудал болдог. Хойд хөршөөс ес, арван орос багш авчирвал тэнд сурч байгаа хүүхдийн тоог хоёр дахин нэмж болох боломж харагддаг. Энэ бол энгийн шийдэл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Орос цэцэрлэгийн тоог нэмэх шаардлага бий. Эрдэнэтийн хувьд Оросын соёл түгсэн газар. Үүнийгээ аль болох хадгалж үлдэх нь Эрдэнэт хотод төдийгүй Монголд хэрэгтэй. Учир нь орос хэл бол НҮБ-ын  таван хэлний нэг, шинжлэх ухааны хэл. Ажилчдын байрны асуудал байна. Нэг гайхмаар зүйл бий. Ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй хэрнээ бөхийн өргөө барьж байсан. Гэхдээ бөхийн өргөөний төслийг 40-50 хувьтай хэрэгжих үед нь түр зогсоогоод байгаа. Бидний зүгээс эхлээд чухал асуудлаа шийдье гэсэн бодлого барина. Ингэж байж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. -Сүүлийн асуулт. Ер нь Эрдэнэт яагаад улстөржчихөв өө. “ЖАСТ”-аас өөр шалтгаан байна уу? -Хувийн бодлоо хэлье. Эрдэнэт улстөржсөн нь хоёр шалтгаантай гэж би хардаг. Эхнийх нь ярилцлагын эхэнд дурдсан Стандарт банкны асуудал. Улс төр дэх олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудлыг дарахын тулд манайхыг томруулсан. Энэ бол бодитой ил харагдаж байгаа зүйл. Нөгөө асуудал нь гэвэл 1991 оноос хойш бизнес эрхлэгч, улстөрчдийн шахаа хийдэг газар байж. Бид очоод “Өнөөдрөөс өмнөх асуудлыг сөхөхгүй, үүнээс хойш шахаа гэдэг асуудлаа мартчих. Зах зээлийн үнээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүл. Хятадаас 100 төгрөгийн бараа оруулж ирлээ гэхэд тээврийн зардал, гааль, НӨАТ-аа тооцоод, нэмээд арван хувийн ашгаа хар. Энэ бол зах зээлийн зарчим. 100 төгрөгийн барааг 300-гаар зардагийг хүлээн зөвшөөрөхгүй” л гэсэн. Дараа нь тендерүүд зарлагдаад хагас жилийн дотор 15 тэрбум төгрөг хэмнэчихсэн. Үүн дээр багтардаг байж мэдэх л юм. Эх сурвалж: Өдрийн сонин, 2018/09/24
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил